Ж.Кьеллинигийн хазуулсан сорвийг Уругвайн арын албаныхан фотошоп ашигласан гэв
Италийн шигшээ багийн хамгаалагч Ж.Кьеллинигийн  мөрөн дээр Уругвайн шигшээ багийн довтлогч Л.Суарес хазаж олны дургүйцлийг хүргэсэн. Тэрбээр өмнө нь хоёр ч удаа эсрэг багийнхаа тамирчныг хазаж байсан юм. Тиймээс түүнийг ийм үйлдэл гаргахад хүмүүс гайхах биш дургүйцэж хүлээж авсан юм. Тэгвэл Итали Уругвайн тоглолтон дээр болсон энэхүү үйлдлийг Италийн багийн арын албаныхан урьдаас төлөвлөж Ж.Кьеллинигийн мөрөн дээрээ хазуулсан сорвитой зургийг фотошоп ашиглаж олон нийтэд тараасан хэмээн Уругвайн шигшээ багийн арын албаныхан үзэж байгаа юм. Тиймээс тэд үүнийгээ нотлох баримтуудыг цуглуулан ОУХХ-нд хүргүүлэх юм байна. Тэдний гомдол гаргах хугацаа өнөөдөр дуусах юм байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.