Нийслэлийн хэмжээнд 3500 мод, бутанд хэлбэржүүлэлт хийв
Нийслэлийн хэмжээнд энэ онд нийтийн эзэмшлийн 110 гудамж, цэцэрлэгийн 98 га талбайн ногоон байгууламжийг арчилж, хамгаалах юм. Арчилгааны ажлын хүрээнд мод, бут сөөг хэлбэржүүлэлтийн ажлыг 03 дугаар сарын 21-нээс 04 дүгээр сарын 10-ны хооронд хийв.

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ 1000,  дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниуд нийт 2500  улиасыг хэлбэржүүлж, хотын хэмжээнд нийт 3500 мод бутанд тайралт хийлээ. Тайралт хэлбэржүүлэлт нь мод, бутны ургалтыг сайжруулах, залуужуулах ач холбогдолтой.
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн Зүүн салбар өргөгч болон хог тээврийн 8 машинаар Энхтайваны өргөн чөлөө буюу зүүн 4 замаас Офицеруудын ордон хүртэл 476 улиас, 94 бутыг хэлбэржүүлж тайрсан. Харин Баруун салбар Энхтайваны өргөн чөлөө, 5 шараас Саппоро хүртэл 480 улиасыг хэлбэржүүлэв. Энэ долоо хоногоос мод бутыг хортон шавьжаас хамгаалах шоходойлтыг хийж эхэлсэн бөгөөд нийт 4500 модыг шохойдоно. Мөн нийслэлийн бүх гудамж талбайн зүлгийг самнаж цэвэрлэх, модны  тогоо гаргах, мод сөөгийг услах ажилд хуваарийн дагуу эхлээд байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • тэнэгүүд 2016-04-13 06:27:07
    Хэдхэн моднууд чинь угаараа шахам тайруулсаар үхэж дууслаа. Хэлбэржүүлэн танаж байгаа юм хаана ч байхгүй дээ. Нүдээ нээгээд харцгаа л даа
    59.153.112.125
    Мэдэгдсэн Хариулах