Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэв
Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцүүлж батлуулах, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэн яаралтай шинэчлэн тогтоох, Иргэдийн цалин орлогын бодит худалдан авах чадварыг хамгаалж хадгалахад чиглэгдсэн “Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлэх тухай”, “Үнэ бүрдэлтийн тухай” хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулах асуудлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт МҮЭХ-ноос өнөөдөр шаардлага хүргүүлжээ.

Дээрх гурван асуудлыг Улс орны эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн орлогын бүрдэлт олон тэрбум төгрөгөөр тасалдаж байгаа бодит байдлыг харгалзан 2015 оны 11 дүгээр сард Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-ын 108 дугаар тогтоолыг гаргуулж баталгаажуулсан хэдий ч удаашралтай байна гэж үзэн шаардлагыг өгсөн байна.

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • songogch 2016-04-13 02:57:32
    tures avad terige huvaj ided suuj baidag humuus.Uur yu hiij bga bile?bodod olohgui yum.
  • dorj 2016-04-13 02:41:24
    мүэх uy hiigeed baidag uym boloo tsalin holsnii talaar uym yarij baigaacnee amidral banknii zeeliin hvvnd amidarcn bna