Монгол банк шилэн данс хөтөлнө, хөтлөхгүй
Сүүлийн өдрүүдэд Монгол банкны шилэн дансны асуудал олны анхаарлын төвөд ороод байгаа. Төв банкны зүгээс шилэн данс хөтлөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж, Сангийн яаманд энэ тухайгаа бичгээр мэдэгдээд байгаа юм. Тэд ийн хөтлөхгүй болсон талаараа “Шилэн дансны тухай хуулийн зорилтыг улс, орон нутгийн төсөв хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төслийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлнэ хэмээн тодорхойлсон болно.

Түүнчлэн Шилэн дансны тухай хуулийн үйлчлэлд төрийн болон орон нутгийн өмчит байгууллага түүний эд хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтан хамаарахаар заажээ. Монголбанкийг "Төрийн өмчит хуулийн этгээд" гэж үзэх нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн зохицуулалтыг зөрчихөд хүргэнэ. 

Иймд дээр дурдсан Шилэн дансны тухай хуулийн зорилт, үйлчлэх хүрээний дагуу Сангийн яамнаас эрхлэн хөтөлж буй нэгдсэн цахим хуудсанд Монголбанк мэдээлэл тавих үндэслэлгүй гэж үзэж байна” хэмээн мэдэгдээд байгаа. 

Тэгвэл нөгөө талд ард иргэд хамгийн нээлттэй ил тодоор мэдээлэх ёстой байгууллага бол Монгол банк хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байна. Түүнчлэн Монгол банкны дээрх мэдэгдэлтэй зэрэгцэн иргэд  сүүлийн үед цахим сүлжээгээр тараад байгаа Монгол банкны удирдлагуудад өгсөн их хэмжээний мөнгөн дүнтэй санхүүгийн буцалтгүй тусламжид тайлбар нэхэж эхлээд байна.  

Өмнө нь буюу өнгөрсөн онд УИХ-ын гишүүн Г.Уянга Монгол банкныхан хурган дарга нараа шагнаж, урамшуулан  нэлээдгүй байр авч өгсөн баримтыг дэлгэж байсан юм. Тэгвэл үүний нэгэн адилаар цахим ертөнцөд нэлээд идэвхтэй байдаг Б.Цогтгэрэл Монгол банкнаас их хэмжээний санхүүгийн тусламж авсан хүмүүсийг  зарлаж эхлээд байна.

Тухайлбал Монгол банкны Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн албаны дарга Д.Ган-Очир 137,500,000 төгрөгийн буцалтгүй тусламжаар шагнуулжээ. Энэ мэт шагнуулсан маш олон хүн байгаа аж. Харин Төвбанкны зүгээс "Чадварлаг залуусыг тогтвортой ажиллуулах гэж 80-180 сая төгрөгийн тусламж олгосон" хэмээх тайлбарыг өгөөд байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батаа 2016-04-13 04:35:58
    Монгол банк Эрхэм Золжаргал та нарын хийх ёстой ажил төрөгийн худалдан авах чадварыг хамгаалах тэгээд яав та нарын хэрэг байна уу Үхэж далд ороосой