Дараагийн Засаглалд зориулагдсан
Энэ парламентын хамгийн отгон чуулганы хугацаанд хэлэлцэхээр оруулж ирсэн чухал хуулиудын нэг бол яах аргагүй Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах  тухай хуулийн төсөл юм.  Үнэндээ Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах  тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг энэ парламентад суугаа гишүүд дөрвөн жил ярьсан ч чадаагүй.

Гэсэн ч энэ хаврын чуулганаар, УИХ-ын сонгуулийн өмнөхөн хэлэлцэж батлах гэж байгаа нь оройтсон ч гэсэн хэлэлцэж байгаа нь сайшаалтай. Тэгэхээр уг хууль бол энэ парламентын үед хэрэгжих хууль биш бөгөөд дараагийн ирэх парламент, засаг төрийн үед хэрэгжиж биеллээ олох хууль хэмээн ойлгож болно. Учир нь одоогийн 76 гишүүн өөрсдөдөө зориулан өөрчилж чадаагүй хуулиа ирэх парламентад суугаа гишүүд, Засгийн газрын гишүүдэд зориулан хэлэлцэж буй нь энэ.

Монголын парламент олон улстай харьцуулбал жижиг парламент. Ийм жижиг парламенттай хэрнээ “давхар дээлтэй” УИХ-ын гишүүд нь засгийн газартаа бас ажилладаг гэхээр шүүмжлэхээс аргаүй. Иймээс л энэ хуулийг санаачлах, хэрэгжүүлэх шаардлага гарсан. Гэвч үүнийг хийх гишүүн олдоогүй. Иймээс Ерөнхийлөгч дээрх хуулийн төслийг өөрөө санаачлан УИХ-д оруулж ирсэн юм.

Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах  тухай хуулийн төслөөр УИХ болон  Засгийн газар хоорондын зүй зохист хамаарал, эрх мэдэл, чиг үүргийн хуваарилалт, хяналтын тогтолцоог тодорхой болгож, төрийн үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй явагдах боломжийг бий болгох зорилгоор энэ хуулийн төслийг боловсруулсан байна. Төсөл батлагдсанаар Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо сайжирч, шинэчлэгдэх болно гэж төсөл санаачлагч Монгол Улсын Ерөнхийлөгч үзсэн.
Өөрөөр хэлбэл, 2016 оны сонгуулийн үр дүнгээр бүрдэх Засгийн газарт хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага хоорондын чиг үүргийн давхардлыг арилгах, Хууль зүй, Сангийн сайд, Гадаад хэргийн сайдаар УИХ-ын гишүүн гэхээс илүү мэргэжлийн хүнийг томилох тухай уг хуульд тусгасан. Учир нь уг хуулиар “давхар дээлний” асуудал хэмжээ хамжааргатай болохоос гадна, мэргэжлийн хүнийг сайд болгох салбараа мэддэг хүмүүс нь бодлогоо тодорхойлно гэсэн үг.

Энэ хуулийн төслийг гишүүдийн олонх хэлэлцэхийг ерөнхийдөө дэмжиж байгаа ч эсэргүүцэх хүмүүс ч байна.
Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Дан дээлтэй сайд гэхээр, УИХ-ын гишүүнээр сонгогдоогүй, уначихсан, намдаа хандив өгсөн, нэг ёсны шагналын сайд болчихоод байдаг. Ард түмний сонгоогүй хүн өнөөдөр том том улсын үйлдвэрийн аж ахуйн газрын дарга, агентлагийн дарга эсвэл сайд, төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байдаг. Иймээс энэ буруу жишгийг арилгахын тулд, гадны жишгийг харах ёстой гэсэн байр сууриа илэрхийлж буй. Түүнийхээр бол  Бат¬лан хамгаалахын сайд,  Шадар сайд нар давхар дээлтэй байж болох гэнэ. Харин бусдыг нь Ерөнхий сайдад эрх нь байдаг учраас өөрөө Засгийн газраа бүрдүүлээд л явах ёстой гэх.

Тэгвэл энэ асуудалд гишүүд ихэд нухацтай хандаж, Засгийн газрын гишүүдийг томилоход албан тушаалын наймаа гардаг, үүнийг бүр мөсөн хориглохыг уг хуульд хатуу тусгах хэрэгтэй хэмээн анхааруулж буй.  Тухайлбал УИХ-ын гишүүн Л.Болд буюу өмнө нь Гадаад харилцааны сайд байсан тэрбээр “Дараагийн Засгийн газар нь мөн Засгийн газраа өөрчлөөд байхыг хааж өгөх ёстой. Тэгэхгүй бол бидэнд Батлан хамгаалах яамаа хүртэл татан буулгаж байсан түүх бий шүү дээ. Намайг ажиллаж байхад Гадаад харилцааны яамыг татан буулгаж, Гадаад харилцаа, эдийн засгийн яам болгож байсан жишээ ч бий. Энэ бүх түүх, туршлагаа хараад нэг Засгийн газар нь гарахаараа өөрчилж болохгүй гэдгийг нь сайн тогтоож өгөх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж буй.

Ийнхүү 2016 оны сонгуулийн үр дүнгээр бүрэлдэх Засгийн газарт зориулагдсан уг хууль гараанаас амжилттай гарсан ч батлагдах эсэх эргэлзээтэй буй. Гэвч бүтэн дөрвөн жил хүлээлгэсэн хууль болохоор батлагдана хэмээн харах хүн олон байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Danzanbaljiriin enkhtaivan 2016-04-15 13:59:03
    Хөлдүү толгойтой улс төрчид Хөгийг нь хөлдөө чирч 18 жил эргүүтсэний эцэст элсний 13 зөв байсныг ойлгоогүй дээ . Бид тэнэгүүдээс 18 жилээр түрүүлж харж байсан ...
  • кккк. 2016-04-13 04:53:09
    дан дээлтэй гарсан юм сан... даараа болов уу яагаа бол....
  • Энхээ  2016-04-13 02:49:40
    засгийн газар УИХ тодорхой хариуцлагтай баймаар юм даа. дан ялангуяа УИХ гишүүд ажлаа мэдэхгүй сайдууд улсын мөнгө идэж уухдаа гаргууд