ШӨХТГ-ын дарга асан Т.Аюурсайхан хэвлэлийн бага хурал зарлалаа
09:00 цагт: Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалыг танилцуулах үндэсний семинар Tуушин Зочид буудлын Соёмбо хурлын танхимд болно. Арга хэмжээний үеэр УУЯ, БОАЖНХЯ, Азийн сангийн суурин төлөөлөгч, АМГ, МХЕГ, Тогтвортой бичил уурхай төсөл, Бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоо, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, орон нутгийн удирдлага, байгаль орчны хяналтын улсын байцаагч нар мэдээлэл хийнэ.

09.00 цагт “Нийгмийн даатгалын системд ослын даатгалын эзлэх байр суурь” БАГА ХУРАЛ Улаанбаатар Зочид буудал, 6-р давхар “Номын Хүрээ” Өргөө танхимд эхэлнэ. МҮЭХ, ФЭС, НДЕГ, МХЕГ, Уул уурхайн ассоциаци, хүнд салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер, ажилтны төлөөлөл оролцоно.

10.00 цагт: НМХГ-аас Эм-ти-Эс-Агро ХХК-д "Жимс, жимсгэнэ импортлоход тавигдах шаардлага, хийгдэж буй тандалт судалгаа" сэдэвт үзүүлэх сургалтыг зохион байгуулна.

10:30 цагт: ГХЯ-ны Зөвшилцөл танхимд Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төв (ДГХБО-ын ОУСТ)-өөс Улаанбаатар хотноо “Олон талт худалдааны хэлэлцээрүүд ба Далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд: Хэлэлцэн тохирогч болон хэрэглэгч нарт зориулсан гарын авлага”-ыг танилцуулах арга хэмжээ зохион байгуулах гэж байна.

11:00 цагт:  MN-Мэдээллийн төвд Монголын телевизүүдийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:00 цагт: Нийслэлийн Хүүхэд гэр Бүлийн хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил оролцооны чадавхи хариуцсан мэргэжилтэн Ю.Одгэрэл "Хүүхдэд ээлтэй улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа "Сэтгэлийн үндэс" төслийн талаар ярилцлага мэдээлэл өгнө. Хаяг: Улаанбаатар чуулга Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар.

11:30 цагт:  БХБЯ, Барилгын хөгжлийн төвөөс барилгын салбарт тулгамдаж буй асуудлаар MN-Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд "Эрхээ Хамгаалья" ТББ-ын зүгээс УИХ-ын дарга З.Энхболд, ХАХНХСайд С.Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхий Сайд, Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг нарт шаардлага хүргүүлж буйтай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:00 цагт: MN-Мэдээллийн төвд JCI Монгол байгууллагын 25 жилийн ойн хүрээнд “Бүсийн хөгжил-Залуучуудын оролцоо” чуулганыг 21 аймгийн хүрээнд зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд  Төв аймгийн Цээл суманд алтны нөөцтэй гэдэг сургаар хятадын хөрөнгө оруулалттай “Еос” компани оршуулгын газрыг ухаж хууль бус үйл ажиллагаа явуулахаар зэхэж буй талаар сумын удирдлагууд баримттай мэдээлэл хийнэ.
 
12:30 цагт: ШӨХТГ-ын дарга асан Т.Аюурсайхан О.Магнайтай холбоотой нотлох баримт дэлгэнэ.

12:30 цагт: НМХГ-аас Баянгол дүүргийн 93 дугаар сургууль дээр "Үдийн цай хөтөлбөр"-ийн хоол бэлтгэх орчин, технологи, үдийн цайны тогооч нарын ур чадвар, цаашид анхаарах асуудлаар үзүүлэх сургалт зохион байгуулна.

14:00 цагт: Төрийн ордны "Г" танхимд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нь УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх гэж буй Татварын багц хуулийн шинэчилсэн найруулга, Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдсан зүйл заалтын дагуу Монголын хувийн хэвшлийн СӨБ, Бага, Дунд сургуулиудын удирдлагуудтай уулзалт хэлэлцүүлэг хийнэ.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.