Өнгөрсөн онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Франц улсыг зориод ирсэн. Харин энэ айлчлалын талаар ерөнхийдөө өргөн цар хүрээтэй дэлгэрэнгүй мэдээлэл төдийлөн өгөөгүй. Магадгүй халдлага болсон хүндхэн үед айлчлал даруухан болж өнгөрсөн гэж зөвтгөж болохоор.
Гэтэл Францын “Арева”- г дэмждэгээрээ манай Ерөнхийлөгч тус улсад ихээхэн нүүртэй, нөлөө бүхий нэгэн гэгддэг. Цөмийн эсрэг хөдөлгөөнийхөн өнгөрсөн хугацаанд энэ тухай удаа дараа мэдэгдэж, цөөнгүй баримт дэлгэж ирсэн нь цагаан дээр хараар бичээстэй бий.
Өнөөдөр “Арева” Монголд хэрхэн ажиллаж байна вэ? Энэ асуултын хариу нь даруухан айлчлалын далбаан доорх даварсан “Арева”-гийн тухай баримтууд юм. Цөмийн энергийн газар татан буугдаж, тусгай зөвшөөрлүүд АМГ-т шилжиж ирсэн. Тэгвэл одоогийн байдлаар манай улсын хэмжээнд Сүхбаатар аймаг 17, Дорноговь 20, Дундговь 12, Өмнөговь 4, Архангай 2, Сэлэнгэ 1, Баянхонгор 1, Төв аймаг 1 нийт 60 лиценз байна. Эдгээр зөвшөөрөл есөн улсын 15 компанийн мэдэлд байдаг. Франц улс хамгийн олон буюу 25- ыг нь эзэмшдэг. Түүний долоо нь Дорноговь аймгийн зөвхөн Улаанбадрах суманд бий. Зөвшөөрлийн хугацаа 2008-2012 онд дууссан байх ёстой. Гэтэл ашиглалтын зөвшөөрөл хэрхэн авсан нь тодорхойгүй, үйл ажиллагаа нь үргэлжилсээр байгаа.
Улаанбадрах суманд хайгуул явуулснаар 2012 оноос нутгийн иргэдийн мал олноор үхэж, эх мал хээл хаяж өсч үржихээ больсон. Сүүлийн үед иргэдийн дунд онош нь тодорхойгүй өвчлөл хавтгайрч, жирэмсэн эхчүүд зулбах явдал газар авчээ. Цөөхөн монголчууд ийнхүү цөөрч байхад Төрийн тэргүүн нь “Арева”-г балиагшигладаг байж таарах уу.
Ямартай ч Ерөнхийлөгч үүнийгээ нотлоод авсан бөгөөд нэгэнт дампуурлаа зарлахаар болсон “Арева”-гийн охин компани болох “Кожеговь”-д ашиглалтын хоёр ч зөвшөөрлийг энэ айлчлалын дараа өгч орхисон. Энэ дагуу энэ сарын 20-ны өдөр “Кожеговь” албан ёсоор уран олборлож эхэлнэ. Зөвхөн хайгуулын үед аюулгүй ажиллагаа алдагдаж хүн малын эрүүл мэндэд ноцтой хохирол учирч байхад жинхэнэ олборлолт явагдаад эхэлбэл байдал хэрхэн дордох нь цаг хугацааны л асуудал болж хоцорно.
Тэгвэл яагаад “Арева”-д ийнхүү гэнэт зөвшөөрөл өгөх болов? Өнгөрсөн хугацаанд байгаль орчны төлөөх иргэний нийгмийн байгууллагуудын тэмцлийн үр дүнд ч гэж хэлж болохоор ямартай ч тэд үйл ажиллагаагаа зогсоогоод байсан.Ийн нам суусан Ареваг Монгол улсаас хөөж гаргах ёстой гэх байр суурийг олон хүн илэрхийлсэн. Гэвч тус компанийнхан Монгол улсаас асар их хэмжээний мөнгө нэхэж, зөвшөөрөл өгөх нөхцөлийг тавьж эхэлсэн билээ. Эдийн засгийн хямралыг өрийн сүлжээгээр аргацааж буй Засгийн газарт “Арева”-д өгөх тэр их хэмжээний мөнгө байхгүй тул Ерөнхийлөгч өөрийн биеэр очиж тус компанид зөвшөөрлийг нь гардуулан өгсөн нь энэ аж.

Б.Сансар
olloo.mn