ЭЕШ ирэх зургадугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд болно
Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх зургадугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд орон даяар зохион байгуулагдахаар товлогджээ. Өнөө жилийн хувьд ЕБС-ийг 36 мянган хүүхэд төгсөх бөгөөд өнгөрсөн жилүүдийн 4-5 мянган хүүхэд нэмж шалгалт өгнө гэж бодвол 40 орчим мянган хүүхэд ЭЕШ өгөх юм байна. Мөн энэ жилийн ЭЕШ-д дараах өөрчлөлтүүд хийгджээ.

-Монгол хэл бичгийн шалгалтыг ганцхан удаа зургадугаар сарын 15-нд авна. Улмаар бусад хичээлийн шалгалтаа өгч дууссаны дараа буюу батламж хуудас тараагдахад монгол хэл бичгийн шалгалтын босго оноо /400 оноо/ хүрэхгүй бол сургуульд элсэх боломжгүй болно.

-Монгол, Англи, Орос хэлний хичээлүүдэд сонсгол шалгах даалгаврууд шинээр нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор шалгалтын байруудад сонсох төхөөрөмж  байрлуулах аж.

-Өмнө нь шалгалтын хуудсаа цэнхэр буюу хар үзгэн балаар бөглөдөг байсан бол энэ жилээс балын харандаагаар бөглөх юм.

Шалгалтын бүртгэл өнгөрөгч хоёрдугаар сарын 15-наас эхэлсэн бөгөөд энэ сарын 25-ны өдөр 18.00 цагаас дуусгавар болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.