Энэ сард 4, 9-өөр төгссөн дугаартай автомашины эзэд татвар төлнө
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор нь ялган, оны эхнийн нэгдүгээр сараас үзлэгт хамруулах болсон бөгөөд өнгөрсөн саруудад тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн 70-80 хувь нь татвараа төлж, машинаа үзлэгт оруулжээ.

Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард 170 мянган тээврийн хэрэгсэл эзэмшигч автомашины татвар төлөх байснаас 100 гаруй мянган иргэн татвар төлсөн аж. Үлдсэн 70 мянга орчим иргэн орон нутагт болон гадаадад явж буй шалтгаанаар тухайн сардаа татвараа төлж амжаагүй юм байна. “Автотээвэр болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварын тухай”  хуульд зааснаар  энэ сард 4, 9-өөр төгссөн машины эзэд татвар төлөх бөгөөд ирэх  тавдугаар сарын 31 гэхэд бүх тээврийн хэрэгсэл үзлэгт хамрагдаж дуусна. АСЕМ-ын чуулганаас өмнө жолооч нарыг албан татвараа төлж дуусахыг албаныхан сануулав.

Тээврийн хэрэгслийн татвар хураах 13 цэг ажиллаж байсныг энэ жил өргөтгөн, Дүнжингарав худалдааны төв, Шинэ автохудалдааны цогцолбор, Нисдэг машин, Драгон төв, Мишээл төв зэрэг газруудад шинээр цэг байгуулж, нийтдээ  20 гаруй цэгт үзлэг хийж, татвар хурааж байгаа аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.