Өчигдөр цагдаа, тусгай хүчнийхэн “Баянгол” зочид буудалд байрлах “Түмэн хишигтэн”, “Баялагийн хувь” гэсэн хоёр компанийн байранд нэгжлэг хийж, бичиг баримтуудыг хураасан. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Хууль зөрчсөн үйл ажиллагаа хэрээс хэтэрлээ. Өнгөрсөн бямба гарагт АН-ынхан “Их тэнгэр”-т хуралдахдаа эв нэгдлийг баримталъя. Сонгууль дөхөж байгаа учраас дотооддоо зөрчилдөөд хол явахгүй гэсэн зүйл ярилцаад, гар бариад салсан. Гэтэл даваа гарагийн өглөө Х.Баттулга гишүүний туслахаар ажиллаж байсан хоёр хүнийг баривчилсан байсан. Тиймээс АН-ын бүлгийн хуралдааны үеэр Х.Баттулга гишүүн энэ асуудлыг ярьсан. ЦЕГ-ын даргыг Ерөнхий сайд томилдог. Ерөнхий сайд хэрвээ хууль зөрчсөн үйлдлээ зогсоохгүй бол МоАХ Засгийн газарт ажиллаж байгаа хоёр сайдаа буцааж татахаас аргагүй болж байна. Ямар ч байсан хууль зөрчсөн үйлдлээ зогсоох уу, үгүй юу гэдгийг харж л байя” гэв.

Г.Уянга
olloo.mn
olloo.mn