Голомт банк дэлхийн кино театрын хөгжлийг монголд авчрах үйлсийг дэмжлээ
Голомт банк нь тун удахгүй Шангри-Ла төвд нээгдэх ӨРГӨӨ-IMAX кино театрын төслийн санхүүжилтийг Канадын Экспортын Санхүүжилтийн агентлагтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд шийдвэрлэлээ.  Энэхүү төслийн хүрээнд орчин цагийн кино театрын шилдэг технологи болох IMAX Монголд нэвтэрч, кино сонирхогч, үзэгчдийн таашаалд бүрэн нийцэх бодит орчинг бүрдүүлээд зогсохгүй, амьд дуу хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэх юм.
 
Голомт банк нь 2015 онд Монгол улсаас анх удаа Канадын Экспортын Санхүүжилтийн агентлагтай гэрээ байгуулснаар бизнес эрхлэгч харилцагчиддаа Канадаас тоног төхөөрөмж, барилгын материал импортлоход нь зориулж дунд хугацааны таатай нөхцөл бүхий санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгосон билээ.  Уг эх үүсвэрээр импортын гэрээний 85% хүртэлх дүнг зээлээр санхүүжүүлэх боломжтой юм.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus