
Хэсгийн эхний тоглолтонд улаан хуудас аван багаа хөөдсөн Португалийн шигшээ багийн төвийн хамгаалагч Пепе өнөө шөнө Ганийн эсрэг гайхалтай сайн тоглож ялалт авах нь маш чухал гэдгийг онцлоод нөгөө талд Герман АНУ-г хожиж гайхамшиг тохиолдоно хэмээн найдаж байгаагаа ярьсан байна. Тэрбээр улаан хуудас авсан талаараа шүүгчийг буруутгаад өөрсдөө ч мөн пенальт авах ёстой байсан хэмээлээ. Португалийн шигшээ баг хэсгийн сүүлийн маш чухал тоглолтоо өнөө шөнө 00:00 цагаас Ганийн эсрэг хийх юм. Тэд энэ тоглолтонд олон гоолын зөрүүгээр Ганийг хожиж, нөгөө талд Герман АНУ-г хожвол хэсгийн хоёрдугаар байраар гарах юм.
Б.Сансартуяа
Б.Сансартуяа
Оллоо.мн