Автобус компаниудын санхүүжилтийг олгож эхэлсэн гэв
Нийтийн тээврийн хэрэгслүүд сүүлийн өдрүүдэд нэгдүгээр улирлын санхүүжилтээ авахаар эсэргүүцэл зарлаж байгаа. Тэд нийслэлийн удирдлагуудаас  санхүүжилтээ нэхэн автобусныхаа урд лоозон хатган үйлчилгээнд оролцох болсон. Уг асуудалтай холбогдуулан өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр дөнгөж сая мэдээлэл хийж, асуудал шийдэгдсэн хэмээн мэдэгдлээ. Түүний хэлснээр компаниуд өчигдрөөс эхлэн гэрээгээ байгуулж, санхүүжилтээ авч эхэлсэн байна. 

Тодруулбал маргаантай байсан гол асуудал нь нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа шалгагч нарын үйл ажиллагаа болон орлого төвлөрүүлэх асуудлыг Улаанбаатар смарт карт ХХК хариуцах заалт байсан тул нийслэлийн нийтийн тээврийн газраас 3 талт гэрээг 2 талт хэлбэрээр байгуулахаар болжээ. Нийслэлийн тээврийн газар-Нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллага, Нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллага - Улаанбаатар смарт карт ХХК, Нийслэлийн тээврийн газар - Улаанбаатар смарт карт ХХК гэсэн байдлаар тус тус гэрээ хийж талуудын хүлээх үүрэг, эрхийг тодорхой зааж өгсөн байна.

Ингээд 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагууд нийслэлийн Тээврийн газартай гэрээ байгуулж эхлээд байгаа бөгөөд гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүжилтийг олгож эхэлжээ. Одоогийн байдлаар 2016 оны 1, 2, 3 дугаар сарын нөхөн олговорт гүйцэтгэлийн дагуу 7.924,351,800 төгрөгийн нөхөн олговрыг бүрэн олгосон байна. Харин машин цагийн зардлын 1,2 дугаар сарын санхүүжилт 8,874,248,891 төгрөг олгохоос 50 хувь буюу 4,049,802,031 төгрөгийг олгожээ.

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа зарим компаниудад машин цагийн зардлын санхүүжилтийг бүрэн олгоогүй саатсан шалтгаан нь нийслэлийн тээврийн газар, нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллага, Улаанбаатар смарт карт ХХК-ий хоорондох 3 талт гэрээ байгуулагдах явцад талууд маргаантай, шийдвэрлэх шаардлагатай асуудал гарсантай холбоотой аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2016-04-12 09:46:11
    Санхүүжилт олгохдоо Зам тээврийн осол их гаргадаг Автобус компанид бага олгох хэрэгтэй. Автобусны сахилгагүй,хэнэггүй жолооч их байна.
    103.9.90.98
    Мэдэгдсэн Хариулах