10 оршин суугч тутмын долоо нь зөвшөөрөөгүй бол нийтийн эзэмшлийн талбайд барилга барих эрхгүй
Хэдэн жилийн өмнөөс Хан-Уул дүүргийн нэхмэлийн шар байшин, вокзалын хоёр давхрууд, 40, 50 мянгатын хуучин байрууд дээр зарим компани иргэдтэй нь тохиролцон, шинэчлэх ажлыг эхлүүлчихсэн. Үүнийг зохицуулах зайлшгүй журам хэрэгцээтэй байсан учраас  Нийтийн эзэмшлийн зам талбайд барилга барих эрх олгох журмыг өнгөрөгч тавдугаар сарын ИТХ-аар баталсан. Өмнө нь нэг өглөө босоход л тоглоомын талбайг нь нураагаад нүх ухчихсан, төд удалгүй өндөр барилга барьчихдаг жишгийг л зогсоохын тулд журамлаж өгсөн.

Тэгвэл энэхүү журмаар нийтийн эзэмшлийн талбайд барилга барих гэж байгаа бол тэр хавийн оршин суугчдын зөвшөөрлийг авах ёстой. Хамгийн багадаа арван оршин суугч тутмын долоо нь дэмжсэн тохиолдолд нийслэлээс барилга барих зөвшөөрлийг нь олгохоор болсон. Тэгэхээр иргэд нийтийн эзэмшлийн талбайд барилга орон сууц бариулах хүсэлгүй бол тэрхүү нийтийн эзэмшлийн талбайг ямар ч компани хөндөж чадахгүй гэсэн үг.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.