Хаваржилт хүндэрсэн аймгуудад 2.4 сая ам.долларын тусламж илгээв
Хаваржилт хүндэрсэн Увс, Баянхонгор, Архангай, Завхан, Дундговь, Сүхбаатар аймгийн 45 суманд амьдарч байгаа 1800 гаруй хүүхэд, 900 гаруй жирэмсэн болон хөхүүл эхэд Нэгдсэн үндэсний байгууллагаас тусламж хүргэхээр болжээ.

Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага “Онцгой байдлын үед зарцуулах НҮБ-ын нэгдсэн сан /CERF/”-гаас 2.4 сая ам.доллар босгож, өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдын эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулсан хүнс, хоол тэжээл, ариун цэвэр эрүүл ахуйн багц зэргийг багтаасан тусламжийг өчигдөр Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өгөв.

Өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш улсын хэмжээнд нийт малчин өрхийн 41 хувь нь зудад өртөж, өвлийг зутруухан давсан билээ. Үүнээс 100-аас доош тооны малтай 11 800 өрхийн байдал хүнд хэвээр байгаа аж.

НҮБ-ын Хүүхдийн сангаас Эрүүл мэнд, спортын яам, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран хаваржилт хүндэрсэн дээрх сумдад байгаа 6-59 сартай хүүхдүүд болон жирэмсэн, хөхүүл эхэд зориулсан олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг хүргүүлж байгаа юм.

Энэ бэлдмэл нь 10 төрлийн амин дэм, 5 төрлийн эрдэс бодис агуулсан байдаг бөгөөд хоол тэжээлийн дуталд орохоос урьдчилан сэргийлнэ. Түүнчлэн дээрх сумдын өрхүүдэд хоол тэжээлийн хурц дутал илрүүлэх үзлэг явуулж, хоёроос доош настай хүүхэдтэй эцэг эх болох жирэмсэн, хөхүүл эхтэй айл өрхүүдэд хоол тэжээлийн зөвлөгөө өгөх юм байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Чанцал 2016-04-12 06:35:30
    Малчидад туслаж байгаа нь сайн хэрэг Бид малгүй бол яаж амьдрах билээ.Энэ их тусламжийн зүйлийг яг эзэнд нь хүргэж байгаад л хяналт тавих хэрэгтэй.