Хулгай, дээрэм буурахгүй байна
Залуучууд бүлэглэн дээрэм хийх тохиолдол өнгөрсөн амралтын өдрүүдэд 49 бүртгэгдсэн байна. Энэ бол өндөр тоо юм. Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо нэгэн "рестораны гадна дээрэмдүүлсэн хүн байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Тус мэдээллийн дагуу шалгахад, Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух 48 настай эрэгтэй Э-ын “iPad-Samsung note-1” гар утсыг, Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд суух 25 настай эрэгтэй Л нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэн дээрэмдсэнийг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлжээ.

Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Иннова ХХК”-ийн агуулахад хулгай орсон байна” гэсэн мэдээллийг шалгахад 60х24 хэмжээтэй 80 ширхэг хөнгөн блокыг Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд суух 56 настай эрэгтэй Ц нь бусадтай бүлэглэн хулгайлсныг илрүүлэн шалгаж байгаа аж.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батаа 2016-04-12 06:35:18
    Гадаадын зарим ороны дэлгүүрт Монгол хүн нохой оруулахгүй дэлгүүр байгаа шүү дээ уг нь төр гэж байгаа бол хуулиар хулгайгүй болгож болноо тэгэхгүй л юм даа