Хар тамхинаас ирээдүйгээ аваръя
 “Хар тамхи хэрэглэж байсан, зөөж борлуулах гэж байсан залуус баригдлаа”. Өнөөдөр ийм мэдээллийг сонссон ч  хэн ч цочирдохоо байжээ. Болдог юм болдгоороо л болж байгаа юм шиг л гайхширч, харамсахаа ч байж. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр сүүлийн жилүүдэд хар тамхи, мансууруулах бодисын хууль бус хэрэглээ газар авсантай холбоотой. Өнөөдөр олон мянган залуус, хүүхдүүд “цагаан тахал” хэмээн нэрлэгдэх болсон энэ айхтар зүйлийг хэрэглэж, бие эрхтэнээрээ цаашлаад гэмт хэрэгт холбогдож байна.

Энэхүү мансуурлын уршгийг нь мэдэлгүй шохоорхож байгаад түүндээ бүрмөсөн татагддаг. Өвчин зовлонгоо түр ч атугай мартах гэсэн нэг хэсэг нь энэ замыг сонгож байгаа нь нууц биш ч гэлээ бас нэг талд нь ашиг хайн борлуулах замыг сонгодог нэгэн байна.

Хамгийн сүүлд гэхэд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн энэ сарын 05-06-ны өдрүүдэд нэгдсэн шалгалт хийхдээ хар тамхи, мансууруулах бодис хадгалж, худалдан борлуулсан бүлэг этгээдийг илрүүлсэн. Тодруулбал, хар тамхи, мансууруулах төрлийн бодисын төрөл мөс /ACE/-ийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн бусдад зарж борлуулан, хэрэглэдэг Т, Э нарын 14 хүнийг баривчилсан юм. Тэдгээр иргэдийн орон байр, тээврийн хэрэгсэл, биед хийсэн үзлэг хийхэд нийт 13,7 гр мөс гэх нэршилтэй мансууруулах бодис илэрсэн байдаг.  Мөн тэднийг тэрхүү хар тамхинаасаа хэрэглэсэн эсэхийг шалгахад  иргэн Э-гээс бусад нь хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, тэдний шээс болон цусанд хийсэн шинжилгээгээр 13 нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон ажээ.

Э гэх залуу хар тамхины хэрэглээгүй нь сайн хэрэг ч гэлээ цаана Монголын бас нэгэн үрс 13 хүн хар тамхи хэрэглэчихсэн байна гэдэг бол өндөр тоо.

Өнөөдөр хар тамхитай холбоотой хэрэгт зөвхөн жирийн ардын хүүхдүүд холбогддоггүй. Тэднээс гадна хөрөнгө чинээтэй баян айлын эрх хүүхдүүд, эрх мэдэлтэй  ямбатай албан хаагчдын хүүхдүүд, төрийн албан хаагчид, хууль сахиулагчид гээд бүхий л шатанд бүхий л насныханд энэ асуудал хамаарах болсон.

Тухайлбал, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир гэх эрхэм хар тамхины хэргээр мөрдөн шалгагдаж буй. Түүнийг хилээр хар тамхи нэвтрүүлж, хадгалсан, зарж борлуулсан хэрэгт буруутгаж, хоёр сарын өмнө анхан шатны шүүхэд шүүх хурал нь болсон ч хэргийг нь мөрдөн байцаалтад буцаасан билээ. Гэвч хяналтын прокурор эсэргүүцэл бичсэнээр тэдэнд холбогдох хэргийг дахин хэлэлцэж, мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан. Тэгэхээр албан тушаалтнуудаас ил гарсан нь л энэ болохоос цаана нь нууцаар ийм үйл ажиллагаанд оролцож байгаа хичнээн хүн байгааг ч хэн ч таашгүй. Угаас энэ хэрэг ганц нэгээрээ бус голдуу бүлэглэн үйлдэгддэг хэмээн цагдаагийн байгууллага хэлдэг.

Тэгэхээр энэхүү цагаан тахал Монгол орныг аль хэдийн хэрж, Үндэсний аюулгүй байдал, ард иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж, нийгмийн хар сүүдэр болчихжээ.

Хамгийн сүүлийн тоо баримтаас дурьдвал, Улсын хэмжээнд 2015 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой нийт 69 гэмт хэрэгт 160 хүн холбогдон шалгагджээ. Үүнээс дийлэнх нь 18-35 насны залуучууд байна. Энэ бол сэтгэл эмзэглүүлэх тоо. Ид хийж бүтээж, өсөн дэвших насны хүмүүс хар тамхинаас хамааралтай болж, түүгээр амьдралаа залгуулж байгаа нь харамсалтай.

ҮАБЗ-ийн гаргасан мэдээллээр хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж буй монголчуудын тоо аль хэдийнэ 16000-д хүрсэн гэх тоо бий. Нэг хэрэглэгчийн ард дөрвөн хүн байдаг гэвэл Монголд 64000 мансуурагч байх нь. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж үзсэн 100 хүний тав нь л энэ хорт зуршлаас татгалздаг гэсэн судалгаа байдаг юм билээ. Тэгэхээр дээрх 64 мянган хэрэглэгчийн 320 нь л цагаан тахлаас ангижрах нь. Харин үлдсэн нь тахалтайгаа зууралдсаар үлдэнэ гэхээр Монголын хувьд энэ бол сүйрэл. Хамгийн түгшүүртэй нь мансуурагчдын эгнээнд шинээр орж иргсэдийн 80 хувь охид гэх. Тэгэхээр Монголын хүн амын нөхөн үржихүйн гол цөм болох охид цагаан тахлаар ийнхүү өвчилж байгаад эцэг эхчүүдээс эхлээд олон хүн анхаарал хандуулах цаг иржээ.Тэгэхээр урьдчилан сэргийлэх асуудалд эцэг эхчүүдээс эхлээд хууль хяналтынхан, ТББ хүчтэй дуугарах. Хувь хүний төлөвшилд хар тамхи мансуурлын хор уршгийг суулгах цаг ирчихсэнийг битгий мартаач.
 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ард 2016-04-12 06:33:59
    за тэр хэрэглэгчдийг эмчлэх ямар арга байна? давхар бодууштай, улсын хэмжээнд хэдэн эмнэлэг энэ төрлийн эмчилгээ хийж байна?
  • Од  2016-04-12 05:50:10
    Саяхан их л хол дуулдаж байсан хар тамхи гээч юм одоо хаяанд минь ирсихсэн гэж бодохоор бидний ирээдүй ямар нийгэмд үлдэх юм болдоо гэж сэтгэл эмзэглэж байна. ...
  • зочин 2016-04-12 04:52:23
    тэмцэх зөв арга хэрэгтэй бна. манайхан хар тамхины хор хөнөөлийг сурталчилж бгаа нь энэ гээд хэрэглэгээний "сургалт" явагдаад бна. энийгээ өөрчлөх хэрэгтэй. ...
  • хүн 2016-04-12 04:39:17
    Мөнгөтжй л бна даа. Муу эрд халдага дараа гэж, моголчууд хар тамхиар яахнав дээ!
  • Бүх нийтээрээ үүнтэй тэмцэе!!! 2016-04-12 01:29:00
    Бид бүгд одоо л энэ улсын ирээдүй болсон охид залуучуудаа Тахалаас сэрэмжилж чадахгүй юм бол 20 жилийн дараа Монгол улс бүр мөсөн ултана шүү!!!
  • Батаа 2016-04-12 01:12:47
    Бид хууль эрх зүйн хувьд санаатайгаар 20-30 жилээр хоцорч явах юм даа үүнийг сэтгэхгүй биш сэтгэж байгаа одоо хар тамхи хэрэглэгчийн тогойг авна гэсэн ч хэрэглэ...