Өнөөдөр болох үйл явдлууд
11:00 цагт:  Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний улирлын дүнгийн талаарх хэвлэлийн бага хурлыг Засгийн газрын III байрны 320 тоотод хийнэ.

11:00 цагт: Нийтийн тээврийн нэгдүгээр улирлын санхүүжилтын талаар албан ёсны мэдээлэл өгөхөөр НЗДТГ-аас хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хурал НЗДТГ-ын Б танхимд.

11:00 цагт: МУБИС-ийн “Инновацийн төв”-ийн 600 тоот өрөөнд МУБИС болон ХБНГУ-ын Рүүр-Бохумын их сургуулийн хооронд хэрэгжих сургалт, эрдэм шинжилгээний хамтарсан төслийн нээлтийн үйл ажиллагаа болно.

11:00 цагт: “Улаанбаатар хотын Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, офицер нарт англи хэлний ярианы чадвар олгох сургалт”-ыг нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газраас зохион байгуулж байна. Сүхбаатар дүүрэг 1-р хороо, “Эдельвайс” зочид буудал, Аялал жуулчлалын ур чадварын мэргэжлийн сургуулийн сургалтын танхимд.

13:00 цагт: МАХН-ын Төв байранд "Шинэ цагийн хэлмэгдүүлэлтийг таслан зогсооё" арга хэмжээг зохион байгуулна.

15:00 цагт: Ю.Гагарин сансарт ниссэний 55 жилийн ойг тохиолдуулан Төмөр замын Соёлын ордонд нэгдсэн арга хэмжээтэй. Тус арга хэмжээнд ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд болон 2 улсын баатар Ж.Гүррагчаа оролцоно.

17:00 цагт: Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА), Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэг, Ататуркийн нэрэмжит 5 дугаар бүрэн дунд сургуулийн захиргаа хамтран эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч болон сурагчдад зориулан “Ахлах сургуулийн шинэчилсэн хөтөлбөр”, “Гар утасны хор хөнөөл, зөв хэрэглээ”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Олон нийтийн оролцоот сургууль” сэдэвт сургалтуудыг тус тус зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэхүү сургалтын төслийн нээлтийн ажиллагаа “Ахлах сургуулийн шинэчилсэн хөтөлбөр” сэдэвт сургалтаар тус сургуулийн урлаг зааланд болно.          
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-04-12 06:09:48
    их түгшүүртэй айдастай нийгэмд амьдарч чадахгүй дээ Монголчууд!!!
  • Барсболд 2016-04-12 05:52:03
    хилмэгдүүлэлтийн он жил иргээд ирсэн юм биш биздээ . АН засгийн эрхийг авсан биш ард түмэн ядуурч гахайнууд таргалсаар
  • buuvei 2016-04-12 02:58:39
    harin tiimee helmegduulelt geed l yariad bsan ter ni odoo jinhene utgaaraa odoo l yavagdaj bna sh dee
  • Батаа 2016-04-12 01:16:47
    Нөгөө ярих дуртай 37 он иргээд АН үед ирэв үү дээ