ОУХМ Б.Мөнхзаяа “Чэндү” марафоны тэргүүн байрт оров
 БНХАУ-ын Чэндү хотноо хөнгөн атлетикийн “Чэндү” марафон гүйлтийн олон улсын тэмцээн болж Монголын марафонч ОУХМ Б.Мөнхзаяа тэргүүн байр эзэлж, тус тэмцээний алтан медалийн эзэн болов.

Марафон гүйлтийн 42 км 195 метрийн зайд болсон тус уралдаанд 30 мянга гаруй сонирхогч, мэргэжлийн 100 гаруй тамирчин өрсөлдөхөд “Алдар” спорт хороо, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн тамирчин ОУХМ Б.Мөнхзаяа 2:36:50 цагийн амжилтаар алтан медаль хүртэж, урд хөршийн тэнгэрт Монгол төрийнхөө далбаагаа мандуулав. Дэд болон гуравдугаар байрт Хятадын холын зайн гүйгчид шалгарсан байна.

Дашрамд дуулгахад, манай холын зайн тамирчин Б.Мөнхзаяа өнгөрсөн жил урд хөршид болсон олон улсын марафоны олимпийн эрх олгох тэмцээнд түрүүлж, “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхээ авсан юм.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.