Х.Баттулга: Монголыг гадныханд худалдах гэж  ямар их улайрч байна аа
Тавантолгойн орд газрыг гадны компанид өгөх гэсэн эрх ашгаас үүдэлтэй АН-ын лидер улстөрчдийн зөрчил туйлдаа хүрээд буй. Энэ маргаанаас үүдэлтэйгээр УИХ-ын гишүүн Х.Баттулга болон түүнийг тойрон хүрээлж буй залууст хууль хүчний байгууллагаас “Төмөр зам”-ын гэх хэрэг үүсгэж, шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Х.Баттулга гишүүнтэй холбогдуулан шалгаж эхэлсэн энэ хэрэг түүний хувийн компаниуд руу шилжиж, Х.Баттулга гишүүний хувийн компани болох “Түмэн хишигтэн”, “Баялгийн хувь” гэсэн байгууллагыг шалгаж эхэлсэн юм. Х.Баттулга гишүүний хоёр ч туслахыг ЦЕГ-аас баривчилсан бөгөөд улмаар энэ бүх зөрчил маргаантай асууддаас болж АН-ынхан өнгөрөгч бямба гарагт Их тэнгэрт ээлжит бусаар хуралдахад хүрсэн.
 
Хурлын дараа АН-ынхан бид эвлэрлийн хурал хийлээ. Одоо ямар нэг зөрчил маргаан байхгүй хэмээн мэдэгдсэн. Гэсэн ч өчигдөр өглөө хуралдсан бүлгийн хурлаар өмнө УИХ-ын гишүүн Х.Баттулгын өөр хоёр туслахыг баривчилсан гэх мэдээлэл байгаа. Х.Баттулга гишүүн мөрийн хөтөлбөр хэлэлцэж байсан бүлгийн хуралдааны үеэр үг хэлэх зөвшөөрөл авч “Өнөөх бямба гарагийн эвлэрэл юу болсон бэ. Ингэж эвлэрэх юм уу. Зам тзэврийн яам болон ҮХАА-н сайдаар ажиллаж байх үед миний удирдлагад ажиллаж байсан залуу, бүсгүй хоёрыг барьчихлаа” гэсэн мэдэгдэл хийсэн аж.
 
Үүний дараа бүлэг хаалттай хуралдаж баривчилгааны асуудлаар чамгүй урт маргаан өрнүүлжээ. Тэгвэл өчигдөр өглөө 09.00 цагаас эхлэн ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагчид Баянгол зочид буудалд байрлах Х.Баттулга гишүүний хувийн өрөө рүү халдаж, нэгжлэг хийж эхэлсэн гэх мэдээлэл цахим хуудсаар цацагдаж, улмаар сошиал ертөнцөд тусгайгийн албан хаагчид УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нарыг зогсоочихоод албан өрөөнд нь хамгаалалт гаргасан зураг цацагдаж эхэлснээр хэвлэлийн анхаарал Баянгол зочид бууддыг чиглэсэн юм.
 
Гүйцэтгэх ажиллагаа буюу түүнийг баривчлах нь гэсэн мэдээлэл эрчимтэй тарснаар УИХ-ын гишүүд, Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн Д.Дагвадорж, Монголын жүдо бөхийн холбооны тамирчид, Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар, найруулагч Б.Баатар болон Хотын дарга Э.Бат-Үүл нар очсон. Улмаар УИХ-ын гишүүн Х.Баттулга “Монголоо гадныханд худалдах гэж эрээ цээргүй дайрсан новшнууд ямар их улайрч байна аа” хэмээн жиргэснээр асуудал улам хурцдаж, тусгай хүчний албан хаагчид түүнийг баривчлахаар ирсэн гэх мэдээллийг улам лавшуурлав.
 
Ийнхүү бүтэн өдөржин Баянгол зочид буудлын гадаа телевиз, сонин, сайтын сэтгүүлчид цуглаж, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг дэмжигч иргэд, МоАХ-ны ахмад партизан, иргэний хөдөлгөөнүүд цуглав. Гэвч Х.Баттулга гишүүнийг баривчлах гээгүй, санхүүгийн бичиг баримтад шалгалт оруулахын тулд буутай цагдаа, 30 гаруй тусгай хүчин дагуулж очсон ЦЕГ эргээд өөрсдөө шүүмжлүүлэв.
 
Баянголыг тойрсон үйл явдлыг цаг хугацааны дарааллын дагуу тоймлон хүргэе.

17.24 цагт: Их аварга Д.Дагвадорж яарч сандарсаар хүрч ирэв. Тэрбээр “Сошиал медиагаас мэдээлэл аваад ирлээ. Юу болж байгаа юм бол. Юу ч гэсэн хүлээе. Өмнө нь дөрөвдүгээр сард Н.Энхбаяр даргыг баривчилж байсан шиг тийм сонин мэдрэмж төрөөд явчихлаа” гэсэн юм.
 
17.35 цагт: МоАХ-ны нарийн бичгийн дарга Г.Байгальмаа ирэв. Тэрбээр “УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дараагийн гишүүн сонгогдон тангараг өргөснөөр дуусдаг. Гэтэл ийм бүрэн эрхийг нь эдлүүлэхгүй, халдаж байгаа нь хууль зөрчиж байна. Цагдаа болон тусгайгийн аль аль нь байгаа сурагтай. Нэр дэвших эрхийг нь хаах, боох зорилгоор УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байгаа нь шууд ирэх сонгуультай холбоотой. Шууд улстөрийн зорилготой гэж харж байна” гэлээ.
 
17.40 цагт: Улаанбаатар хотын дарга бөгөөд нийслэл хотын захирагч Э.Бат-Үүл “Нэгжлэг явуулж байгаа гэсэн үү. Нэгжлэг хийхээр яагаад тусгайгийнхан ирж байгаа юм бол. Уг нь хуулиар хэн нэгэн нэгжлэг хийх гэж байгаа бол мөрдөн байцаагч, прокуророос зөвшөөрөл аваад гэрчийн хоёр этгээдийн хамт нэгжлэг хийдэг. Гэтэл тусгайгийнхан ирчихсэн, хэвлэл мэдээллээс дуудсан болохоор би ч бас үзэх гэж ирлээ” хэмээсэн. Тэрбээр дотогш нэвтэрсэн ч холбогдох хүмүүс тодорхой мэдээлэл өгсөнгүй гэсээр удалгүй гарч одсон юм.
 
17.54 цагт: АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Нөхцөл байдлыг ажиглаад байж байна. Өглөө хуралдсан бүлгийн хурлын талаар тайлбар өгөх арга алга. Ямар ч мэдээлэл алга. Үзээгүй учраас тайлбар алга. Энэ мэдээллийг Төрийн ордноос аваад ирлээ” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн М.Зоригт, Ж.Батзандан, Г.Уянга нар ч хэвлэлээс авсан мэдээллийн дагуу ирсэн хэмээгээд цуварсаар Баянгол зочид буудал руу нэвтрэв.
 
18.07 цагт: Олимпийн аварга Н.Түвшинбаяр: “Хэцүүхэн юм болж байна. 2012 онд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийг баривчлаад явж байсан. Түүнтэй адил юм болох гэж байна уу гэж айж байна. Маргааш /өнөөдөр/ манай жүдо бөхийн шигшээ багийнхан Азийн аваргад багаараа явах гэж байгаа. Гэтэл яг ийм үед энэ үйл явдал өрнөж байгаа нь тамирчдын сэтгэл зүйд нөлөөлнө. Холбооны ерөнхийлөгчийг нь барьчихвал нойр хүрэхгүй шүү дээ. Ямар ч байсан үйл явдлыг харж л байя” хэмээн ярилаа.
 
18.10 цагт: ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулах хугацаанд “Баялгийн хувь” ХХК, “Түмэн хишигтэн” ХХК-ны санхүүгийн шалгалт хийх хэрэгцээ шаардлага гарсан. Үүнээс үүдэн тус хоёр компани нь Баянгол зочид буудалд үйл ажиллагаа явуулдаг юм. Нэгжлэгийн явцад аюулгүйн байцаан шийтгэх хуульд заасны дагуу прокурорын зөвшөөрөлтэй, хөндлөнгийн гэрчтэй явуулж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлах гэж байна гэсэн ташаа мэдээлэл гарч байна. Хуулийн дагуу нэгжлэгээ явуулж байгаа. УИХ-ын гишүүний өөрийнх нь хувийн өрөөнд нэгжлэг хийсэн үйлдэл бол байхгүй. Зөвхөн дээрх хоёр байгууллагын санхүүд шалгалт хийж байгаа. Баянгол зочид буудалд оффис нь байдаг учраас энд явагдаж байгаа гэдгийг мэдэгдэж байна" гэлээ.
 
18.32 цагт: УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Монгол орон бол ардчилсан орон. Монгол орон бол нээлттэй орон. Тиймээс би Өргөдлийн байнгын хорооны даргын хувиар ирлээ. Манайд ийм гомдол ирлээ. Та ирээч. Хууль бусаар нэгжлэг хийж байна гэсэн мэдээлэл ирсэн. Нэгжлэг хууль бусаар хийгдэж байна гэсэн. Сэтгүүлчид над руу ярьсан. Цагдаагийн байгууллагын хууль бус баривчилгаа сүүлийн үед хэрээс хэтэрлээ. Тиймээс би нээлттэй танилцахаар ирлээ. Баривчилгаа, нэгжлэг яаж явагддагийг харах ёстой гэж бодлоо. Ардчилсан нам Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг өөрчлөхөөр ажиллаж байна. Тиймээс эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагаа ямар явж байгааг харах гэж ирлээ” гэв.
 
20.29 цагт: Баянгол зочид буудлын оффист ажиллаж байсан цагдаа болон тусгайгийн алба хаагчид хэд хэдэн хайрцаг бухий баримт бичгийг холбогдох ажилтнуудын хамт авч явснаар үндсэндээ өчигдөр өрнөсөн үйл явдал дуусгавар болсон юм. Үүний дараа Д.Ганбат, Г.Уянга, л.Эрдэнэчимэг нарын гишүүд хэвлэлийнхэнд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн.
 
УИХ гишүүн Х.Баттулга: “Манай өмгөөлөгчтэй өчигдөр өглөө ярьсан гэсэн. “Баялгийн хувь”, “Түмэн хишигтэн” гэсэн хоёр компанид санхүүгийн шалгалт хийнэ гэсэн мэдээлэл өгсөн. Гэсэн ч тусгай хүчнийхэнтэй ирсэн. Тусгайгийн хүчний ажилчдаа явуул, бөөн асуудал болох гээд байна. Хэвлэлийнхэн цуглаад байна гэж манай өмгөөлөгч хэлсэн. Төмөр замын гэх асуудлаар эхэлсэн хэрэг явсаар хувийн компани руу орж ирж байгаад харамсч байна. Үүнийг захиалсан эзэд нь тун удахгүй тодорхой болох байх” гэв.
 
20.33 цагт: Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат: “Хуулийг хэрэгжүүлж болно. Гэхдээ сүржигнэхээ байчих л даа. Х.Баттулга гишүүн энэ хэрэгт орооцолдох зүйл байхгүй. Баянхонгорын ард түмэн бүгд мэдэж байгаа. Би ч гэсэн мэдэж байна. Хувийн компаниудыг шалгадаг юм байгаа биз. Гэтэл тусгайгийнхныг авчраад сүржигнээд байх шаардлагагүй л байсан болов уу. Хууль хүчний байгууллагууд эмх замбараагүй байдал үүсгээд олон түмний амгалан тайван байддыг алдагдуулж ажиллаж болохгүй. Хуулийг биелүүлж, эмх замбараагүй байдал үүсгэхгүйгээр зөв шударга ажиллах ёстой. Гэтэл энэ ажлаа яаж хийж байгаа нь үүнээс харагдаж байна” гэсэн юм.
 
УИХ гишүүн Л.Эрдэнэчимэг:
“Энэ асуудал Тавантолгойн ордтой шууд холбоотой. Аль аль нам дамжсан Тавантолгойн бүлэглэл бий. Гадаадуудад 98 хувийг нь өгөх гэж байсан Тавантолгойн гэрээг батлуулаагүй, зогсоосноор энэ асуудал үүсч байгаа шүү гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тавантолгойн асуудлыг шийдэхгүйгээр ийм асуудал цаашдаа үргэлжилсээр л байх болно. Ийм маягаар цааш үргэлжлэх юм бол баривчилгаа явагдаж магадгүй. Бид нар хажууд нь байсан тулдаа ямар нэг баривчилгаа хийгдсэнгүй. Мөн дээр ньХ.Баттулга гишүүний туслах хүүхэдтэй, жирэмсэн эмэгтэйчүүдийг онилж баривчилж байна. Өнөөдөр өглөө хүртэл нэг эмэгтэй туслахыг нь баривчилсан. Ер нь бол сонгууль дөхөж байгаа. Тавантолгойн асуудал шийдэгдэхээс нааш сонгуулиар баривчилгаа дуусахгүй” гэлээ.
 
УИХ гишүүн Г.Уянга: Юу болж байгааг мэдэхгүй ирсэн. Компанийн санхүүд л шалгалт хийж байгаа юм байна. Компанийн санхүүд шалгалт хийхийн төлөө автобус, автобусаар нь цагдаа, тусгайгийнхныг авчирч сүржигнэх хэрэггүй байсан болов уу гэж бодож байна. Энэ олон тусгайгийн сүртэй хүмүүсээс болоод хүмүүс бүгдээрээ сүржин байдалд орчихлоо. Процессийг харахад, улстөржсөн хандлага ажиглагдаж байна. Гишүүд дотор бас ярьж байлаа. Ер нь Тавантолгой, төмөрзамын асуудал юу болсон юм бэ гэдэг талаар Хууль зүйн байнгын хороон дээр нээлттэй сонсгол хийвэл яасан юм бэ гэж хоорондоо ярилцлаа. Энэ нь ч зөв байх” гэв.
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-04-13 07:46:36
    Battylgiin syryg yum bicheed baigaa nyhdiin ymnyys ichih yum daa argagyi l tarhinii turaald orchihoj
  • tusgaigiinh gej ...... 2016-04-12 15:27:06
    tusgaigiinh yu vee.teguul hulgai hiisen hun deer tusgaigiinh ochdog bolj baigaa yum bainaldaa.
  • Монгол 2016-04-12 14:51:26
    Монголын цагдаа цагдаа биш болж, тусгай хүчин ч бас адил . Одоо удахгүй тэнд хүн хүлээ гэхэд тусгай хүчин очих юм байна л даа. Ингэж төрийн хүчийг битгий дэмий ...
  • зочин 2016-04-12 12:23:10
    батзандан тэнэг учрыг нь ч олоогүй ирчихсэн байх юм .тэгээд бас мэдэгдэл хийгээд .энэ улс төрөө гэж
  • mn 2016-04-12 12:05:50
    jenko temee geheer yamaa geh yum tomor zamiin mongo hussan baij magadgui geed shalgahaar tavan tolgoi geed erguuteed bh yum bi tomor zamd ogt hamaagui gej heleh...
  • ESS 2016-04-12 09:14:38
    АН-ЫН ТЭНЭГҮҮД МИНЬЭЭ ГАРАА ӨРГӨӨД БУУЖ ӨГӨӨД УЛС ТӨРИЙН ТАВЦАНГААС ЗАЙЛААЧЭЭ
    • Монгол 2016-04-12 15:05:35
      Чи тэнэгт МАН, АН ч бид монголчужд харин чи холин бантан хутгагч . Тийм учраас үхэж далд ор!!! Монголын ард түмнийг битгий тараан бутаргах гэж бод!!!!!
    • 20.000 2016-04-12 14:56:07
      Чамд МАН 20.000 өгнө.чиний хүүхдэд 21.000 өгнө чам шиг тэнэг архи аваад ууна. Тэр чамд жаргал. Ажил хийвэл чи ядраад зовно. Чиний өмнөөс гадны хүмүүс ажил хийнэ...
      • Монгол 2016-04-12 15:00:19
        Чиний өмнөөс төр монгол хүний ажлын байран дээр ажилласан гээд сар болгон 250.000 ₮ авна. Чи төрд 1 ₮ татвар төлөхгүй. Тэгсэн мөтрлөө ажилгүй гэж гуйлачин ц...
  • Jenko-d 2016-04-12 07:47:30
    Ehleed tomor zamin asuudlaa zgr shalguulchihaa hamaa, tgd olon doloon yumaa daraa n yarij bolno shde.
  • иргэн 2016-04-12 07:42:24
    Ганц компаний санхүүгийн баримтыг шалгах гэж тусгайгийнхан буу шийдэмтэйгээ ирчихсэн хэний даалгавараар хэнийг буудаж алах гээд явж байгаа юм бэ?
    202.170.94.90
    Мэдэгдсэн Хариулах
  • odmaa 2016-04-12 07:35:17
    ta nar idej uuj tsadahgvi bnuu gadaa gudamand olon hvn zowhon talhaa oij idehiin tuld nylh hvvhdee tewereed guilga guij bn sh dee
  • kkkk 2016-04-12 07:30:10
    chamd ogsonoos gadaadiinhand ogson deer. eh oron gej hudlaa yaridagaa boli
  • Гэгээ  2016-04-12 07:00:45
    Эрхэм бичээчдээ хүнийг боловсролоор нь битгий муул цаана чинь олон дээд сургууль төгссөн боловсон луувирчид монголыг маань худалдаж байхад зөв боловсон бичээч
  • zochin 2016-04-12 04:07:37
    Женкогийн идэж уусан 500 тэрбумын хэрэг Энхбаярт хилсээр тулгасан нэг орц ном тээвэрлсэн хэрэг 2-г харьцуулах нь инээдэмтэй
  • зочин 2016-04-12 03:47:48
    Төмөр замын мөнгөнөөс 280 сая доллар Баттулгын хувийн дансруу орсон байсан, энэ хулгай хийсэн мөнгөө төлөөч ээ, луйварчин Х.Баттулга аа, АН-ын хулгайчууд гэ...
  • Иргэн  2016-04-12 03:28:26
    MCS-ийн хөлсний бичээчид их идэвхтэй байнаа. Нүүрсчдийн намыг шалгавал маш их юм гарна. Нүгэл нүдээрээ гарах өдөр ирнээ.
  • Зочин 2016-04-12 03:13:24
    Энэ МСS-ийн тролль коммент бичээчдийн юмыг хасаачээ. Шал будуулэг юмнууд бичих юм. Саналаа илэрхийлэхийн оронд хараал урсгаж , хэнд ч хэрэггуй зуйлууд бичиж бна...
  • Иргэн 2016-04-12 02:24:20
    Тамирчид зайлаачээ, тор шаардлагатай гэснээ хийх л хэрэгтэй,
  • зочин2 2016-04-12 02:05:13
    Баттулга чи тийм л үнэнч шудрага юм бол шалгуулаад ард түмэндээ хэл дээ дэмжинэ ш дэ
  • Зочин 2016-04-12 01:48:57
    Чи төмөр замын мөнгийг хувьдаа авчихсан юм биш үү гэхээр Тавантолгой гэж зөрж яриад байх юм би юу ч хулгай хийгээгүй гэж хэлэхгүй юм хачин юмаа
    • ytyyyyyyyy 2016-04-12 02:33:19
      Хулгай хийгээгүй бол зүгээр шалгуул хулгай хйисэн шалгах гэхээ р чацга алдах нээ хэхэ сайн шалгаарай цагдаагйиханд амжилт хүсье дахин дахин шалгаарай хэхэ
  • зочин 2016-04-12 00:49:36
    Зөв шүү тэр бөхчүүд бас илүү шүү. Хулгай хийсэн хүнийг өмөөрч байгаа бусад нөхдүүд ч бас өөрсдөө дотроо нэг бодоод үзээрэй. Хэнийг өмөөрөөд байна гэдгээ
  • . 2016-04-12 00:47:33
    "Монголыг гадныханд худалдах гэж байна!" гэдэг хүүхэд айлгадаг "Хадны Мангаа"-тай болжээ, манай улс төрчид!!!! Сонгууль ойртохоор энэ хөзрөө ил гаргадаг за...
  • she 2016-04-12 00:45:46
    Tor sha;gah yumaa shalgana shuudee, yun surtei yum be ,ainnn.
  • зочин 2016-04-12 00:41:53
    ЗА ЭНЭ БАЛАЙ АВГАЙ БАС ЮУ ВЭ. ЭСГИЙ ХИЙХ ГАЗАР ЯМАР ЧИМЭГ Ч БИЛЭЭ ТЭР АВГАЙ ЯРШИГ АА
  • Батаа 2016-04-12 00:37:42
    АН-ын эрхмүүдээс анхнаасаа зүгээр суугаагүй хөлсөө гаргаж мөнгө олсон тэр нь эргээд эх орондоо наалдаж байгаа ганц хүн
    • yuuuuuuu 2016-04-12 01:46:57
      Ардчилсан намыг муухай харагдуулж байгаа ганц хүн л байна даа аргагуй дээ 4-р ангйин боловсролтой хүн яаж хууль батлахын ухаан хүрэнгүй аргауй дээ аргаүй дээ хө...
  • gana 2016-04-12 00:36:43
    Zaas hutsdagiin ifej uuchaad shaadag gar ve chinji huuramch durd hench itgehgyi
  • хмм 2016-04-12 00:32:18
    Өөрийнх нь авилгалын хэргийг шалгаж байхад Би эх оронч гэж орилоод байх юм. Эх оронч хүн Эх орноосоо хулгай хийдэггүй л байхгүй юу, зүгээр шалгуулчих
  • Бөх нь бөхөө л барилд 2016-04-12 00:26:30
    За тэр бөхчүүд илүү шүү, холбооны ерөнхийлөгч гээд сүржигнээд байвал огцруулаад өөр хүн тавьчаач дээ. Жүдогийхан Монгол улсын тамирчид болохоос Женко-х биш.