Монгол Улсын Хөгжлийн банк гадаадын банкуудтай хамтарна

“Экспортыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор банк, санхүүгийн байгууллагууд өөрийн хөрөнгийн 10 хүртлэх хувьтай тэнцэх хэмжээний зээлийн шугам нээх, холбогдох гэрээ байгуулахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө.

Засгийн газрын захирамжаар экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрлэлийн төслүүдийг сонгон шалгаруулах ажлын хүрээнд нийт 1151 төсөл хүлээн авсан. Эдгээрээс 2 тэрбум төгрөгөөс доош санхүүжилттэй 599 төслийг Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд шилжүүлсэн. Харин Хөгжлийн банкны мэдэлд 2 тэрбум төгрөгөөс дээш санхүүжилттэй 286 төсөл үлдсэн. Эдгээр 286 төслийн 161 нь гадаад орноос 2,43 их наяд төгрөгийн тоног төхөөрөмж импортлохоор төлөвлөсөн бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банк Америк, Солонгос, Хятад, Турк, Япон, Орос, Италийн эксим банкуудтай хамтран эх үүсвэр татан санхүүжүүлэхээр төлөвлөж байна.

- See more at: http://zasag.mn/news/view/5988#sthash.CYCATwRo.dpuf
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • үйлдвэрлэгч 2014-06-28 13:01:09
    Яг хэзээ өгөх юм болдоо хүлээсээр хүлээс алдрах нь САЙД ДАРГА нар минь худлаагаа хойшлуулж гар хөлийн үсгээ үнэнээр зурж итгэл найдвар хайрла