Адлагдсан шагналууд, Цэц, Ерөнхий сайдын амны алдаанууд...
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа  энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх  Төрийн шагналын тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцжээ. МАН-ын бүлгээс гаргасан санал, дүгнэлтийн талаар бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар мэдээлэл хийлээ.
 
ТӨРИЙН ШАГНАЛУУД АДЛАГДАХ ЁСГҮЙ
 
Бүлгийн дарга С.Бямбацогт  Төрийн шагналын тухай хуулийн төслөөр алга болж буй цолнуудыг нэрлэлээ. Төсөлд туссанаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол алга болж байгаа аж. Ингэснээр амьд сэрүүн байгаа Хөдөлмөрийн баатар цолтнууд дуудуулах гавьяагүй болох нь гэсэн юм. Мөн Ардын амч, Ардын багш, Ардын жүжигчин цолнуудыг үгүй хийж, оронд нь Улсын эрдэнэ цол бий болгохоор төсөлд тусгажээ. "Гавьяат"-уудыг ажил мэргэжлээр нь ангилахаа болж, ерөнхийд нь "Гавьяат зүтгэлтэн" гэж нэрлэхээр болж байгаа аж. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн болон Сүхбаатарын одонгуудыг алга болгож, Эрдэнийн очир гэх шинэ одон бий болгохоор төсөлд тусчээ. УИХ дахь МАН-ын бүлэг эдгээр шагналыг хасч буйг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь дээрх алга болж буй шагналуудаар төрийнхөө хайр хишгийг хүртэж, шагнуулсан олон хүний эрх ашиг хөндөгдөнө. Тийм учраас ийм асуудлаар ард иргэдээ хямрааж болохгүй, одоогийн шагналуудыг хэвээр үлдээх ёстой гэж үзсэнээ МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт онцоллоо. Алга болж буй шагналуудаас харахад "Ардын", "Хөдөлмөрийн", "Сүхбаатарын", "Улаан туг" гэсэн үг орсон шагналуудыг хасч байгаад эмзэглэж буйгаа ч С.Бямбацогт хэллээ. Ямар нэртэй, ямар үг орсноосоо шалтгаалж Төрийн шагналууд адлагдаж, түүгээр шагнуулсан ард иргэд хохирох ёсгүй гэсэн юм.
 
ЦЭЦИЙГ ХҮЧГҮЙДҮҮЛЖ БАЙГАА НЬ ҮНДСЭН ХУУЛЬДАА ХАЛДАЖ БАЙГАА ХЭРЭГ
 
Харин  Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн  төслийн  асуудлаар МАН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа тухай УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан мэдээллээ.

 УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн санаачилсан энэхүү хуулийн төслөөр одоо үйлчилж байгаа хууль дахь   “Хэрэв эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хууль болон бусад шийдвэрийн заалтыг шууд буюу агуулгаар нь дахин сэргээвэл Цэцийн аль нэг гишүүний санаачилгаар Цэц хяналтын журмаар хянан шийдвэрлэж болно ” гэсэн  заалтыг хасахаар тусгажээ. Цэц нэгэнт шийдвэр гаргаад Их суудлын хуралдаанаараа хүчингүй болгосон асуудлыг УИХ хуулиар дахин сэргээгээд оруулаад ирвэл Цэц авч хэлэлцэх  эрхгүй болох аж. "Нэгэнт цэц эцэслэн шийдвэр гаргаж чадахгүй бол цэц гэж байгаад яах юм бэ гэсэн асуудал үүснэ"  хэмээн  УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэллээ. Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр гармагц хүчин төгөлдөр болох, мөн  Цэцийн шийдвэр эцсийнх байх Үндсэн хуулийн заалттай энэ нь зөрчилдөж байгаа аж. Ингэж Цэцийг хүчгүйдүүлж байгаа нь Үндсэн хуульдаа халдаж байгаа хэрэг гэж МАН-ын бүлгийн гишүүд үзжээ.  "Шүүхгүй Үндсэн хууль бол шүдгүй арслантай  адил гэсэн үг бий. Цэц, УИХ хоёр үргэлж л маргаантай байсаар ирсэн. Гэхдээ энэ олонхийн Үндсэн хуульд халдах явдал даамжирлаа. "Чоно борооноор" гэгчээр отгон чуулганаараа ийм хууль батлах гэж байгааг Үндсэн хууль руу халдах гэж буй санаатай халдлага гэж үзэж байна. Цаашдаа Монгол Улс Үндсэн хуультай байх уу, үгүй юу гэдэг аюулын өмнө ирээд буйг  бид ярих ёстой" гэж  УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан онцоллоо.
 
ХАРИН Ч ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 24 ДАХИН БУУРСАН
 
Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр саяхан болж өнгөрсөн Эдийн засгийн форум дээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улс орныхоо төсвийг бүрдүүлдэг аж  ахуйн нэгжүүдийг өртэй зээлтэй гэж дайран доромжилсон. Үүнтэй холбогдуулан МАН-ын бүлгээс Ерөнхий сайдад уучлалт гуйхыг шаардсан албан бичиг хүргүүлснээ хэллээ.

Уг шаардах бичигт, улстөржилтөө чуулганыхаа танхимд хийе, гадаадын дипломат төлөөлөгчид, хөрөнгө оруулагчдын өмнө хариуцлагатай мэдэгдэл хийхийг шаардсан байна. Гэтэл саяхан Хонгонкт болсон хөрөнгө оруулагчдын чуулганд оролцохдоо бас л "democratic livestock" гэх мэтээр марзан үгнүүдийг хэллээ. Хамгийн гол нь МАН гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг ажилладаг гэсэн болчимгүй  мэдэгдлийг хийсэн. 2012 оны байдлаар Монголд гадаадын хөрөнгө оруулалт тав орчим тэрбум ам.долларт хүрч байсан бол одоо 200 орчим сая ам.долларт хүрч, 24 дахин буурсан.Бодит дүн энэ.

Хамгийн гол нь гадаадад болсон хөрөнгө оруулагчдын чуулган дээр Монголын эдийн засгийн бодлогыг тодорхойлж буй Ерөнхий сайд маань дотоодынхоо улстөржилтийг аваачиж, хариуцлагагүй мэдэгдэл хийж байгаад МАН харамсаж байна. МАН хэзээ ч гадаадын хөрөнгө оруулалтын бодлогын эсрэг ажиллаж байгаагүй, харин ч хөхүүлэн дэмжсээр ирсэн. Ерөнхий сайдын хариуцлагагүй мэдэгдлүүдийг хараад үнэхээр Монгол Улсын Ерөнхий сайд уу,аль нэг улсын төлөөлөгч үү гэж гайхахад хүрч байна гэлээ. Удахгүй МАН-аас Ерөнхий сайдад дахин шаардлага хүргүүлэх аж.
 
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • goe 2016-04-12 05:47:29
    tsetseree oroldoj yah gej bn
  • зочин 2016-04-12 01:57:45
    ЦЭЦИЙН СУУДАЛД ОЧООД СУУЧИЙ ГЭЖ СЭРҮҮН ЗҮҮДЭЛСЭН ГАРУУД ЗӨНДӨӨ ЗӨНДӨӨ KKKKKKKKKK
  • Би Монгол хүн 2016-04-11 08:41:49
    МАН маань соц сэтгэлгээгээр асуудалд хандаад байна уу, эсвэл зүгээр сөрөхийн тулд ард түмнээс оноо авахын тулд асуудалд хандаад байна уу.
  • Зочин 2016-04-11 08:26:42
    Загвар өмсөгч авгайнхаа толгойны хирээр сэтгэдэг ЕС яана даа
  • 2123 2016-04-11 08:04:58
    shuuxgui tor yaj orshix we? MAN mash zow zuiliig yarij bn.