Нефть импортлогч компаниуд, тэднийг өөгшүүлэгч Газрын тосны газрынханд шаардлага хүргүүлэв
Өнгөрсөн сард Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас авто бензин, дизелийн түлшний үнэ дахин буурах боломжтойг тооцоо судалгаатай нь мэдэгдэж, нефть импотлогч компаниудад уриалга хүргүүлсэн.
Энэ нь хэрэглэгчид, хөдөлмөрчдөд таатай мэдээлэл болж үнэ буурах хүлээлтийг бий болгоод байсан билээ. Нефть импортлогч компаниуд үнийг бууруулах арга хэмжээ аваагүйгээр үл барам харин ч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газраас “авто бензин, дизелийн түлшний үнийг бууруулах боломж байхгүй” гэсэн мэдээлэл өгчээ.

Харин ШӨХТГ, Газрын тосны газар ийм эсрэг тэсрэг байр суурь баримталж байгааг буруушааж МҮЭ-ийн холбоо, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгааллах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоод хамтран Газрын тосны газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон нефть импортлогч компаниудыг 04 дүгээр сарын 06–ны өдөр “Шатахууны үнэ” зөвшилцөх уулзалт хийн “ширээний ард” шатахууны үнэ бууруулах боломжтой боломжгүйгээ ярилцахыг урьсан ч тэд ирээгүй байна. Иймд ажлын тав хоногт багтаан авто бензин, дизелийн түлшний бөөний болон жижиглэнгийн үнийг бууруулах талаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлыг шаардаж холбогдох яам, агентлагийн албан тушаалтнуудад өнөөдөр шаардлага хүргүүлжээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дондогдулам 2016-04-11 09:30:47
    үнэ хямдарлаа гээд 40.0 төгрөгт бензин авахад 1 л бензин илүү ирж байна. үүнийг хямдарсан гэж үзэх үү? ингэж ард иргэдээ хуурхаа болиочээ.