Алдарт Жессэ Дэйвисийн хамтлаг  Монголд анх удаа тоглоно
Дэлхийд алдартай хөгжимчин, алто саксофонч Жэссэ Дэивисийг сонсох ховор боломж бидэнд олдож байна.Тодруулбал Нью Орлеоноос гаралтай алдарт жазз хөгжимчин Жессэ Дэйвис өөрийн дөрвөл хөгжмийн хамтлагтайгаа тун удахгүй Монголд ирж бидний сонорыг мялаах  гэж байна.

11 настайгаасаа  саксафон тоглож буй тэрбээр өөрийн өвөрмөц уран бүтээлээс гадна гайхалтай Амьд тоглолтуудаараа домог болсон хөгжимчдийн нэг билээ.

Уг хамтлагийн бүрэлдэхүүнд Пол Кирби (даралтат хөгжимчин), Мартин Зинкер (басс), Минчан Ким (бөмбөр) нар багтаж байна. Тэд Жаззын арвин туршлагатай, олон улсын тавцанд өндрөөр үнэлэгддэг бөгөөд өөр өөрсдийн гайхалтай ур чадвараарaa шагшигддаг гэдгийг дуулгахад таатай байна.

Жаззын өнөөгийн замнал хөгжил хаана явааг сонсож, нүдээр үзэж жинхэнэ “АМЬД” мэдрэмжийг мэдрэх боломж ганц удаа тохиох гэж байна. Тоглолт  2016 оны дөрөвдүгээр сарын 15-нд 19:00 цагт, УДБЭТ-т болно. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.