Эрүүгийн 72 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газар 2016 оны 4 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 13 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 24 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 3 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 1 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. Ажиллагаанд 19 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. 

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 72 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 3 хэргийг хэрэгсэхгүй болгох, 1 хэргийг түдгэлзүүлэх, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлж, одоогоор 66 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр 3 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ. 

Авлигатай тэмцэх газар

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-04-11 08:37:02
    13 гомдол мэдээлэл хүлээн авч 24 гомдол мэдээлэл шалгав, ид шидийн тоо байна даа, ер нь цааш нь уншаад байвал авцалдаа муутай олон тоо байна шүү