11 дүгээр сургуулийнхан шинэ байрандаа орлоо
11 дүгээр сургуулийн ашиглалтын хугацаа 2013 онд дуусч, сурагч хүүхдүүд нь өөр сургуульд хуваарилагдан суралцаж байсан. Тэгвэл тус сургуулийн  багш, сурагчид өнөөдрөөс шинэ байрандаа орж, сургуулийнхаа нээлтийг хийлээ.
Сүхбаатар дүүрэг дэх тус сургууль нь Физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай, 600 гаруй сурагчтай, нийслэлийн шилдэг 10 сургуулийн нэг юм. Ийнхүү стандартын шаардлага бүрэн хангасан хичээлийн шинэ байртай болсноор хүүхдүүд сурч боловсрох таатай орчин бүрдэж байгаа юм.

Дашрамд дуулгахад, нийслэлийн хэмжээнд барилгын чанар, аюулгүй байдал нь муудсан сургууль, цэцэрлэгийн 27 барилгыг ашиглалтаас хасч, нураах шийдвэрийг 2012 онд НМХГ-аас гаргасан. Энэ жагсаалтад 11 дүгээр сургуулийн байр багтаж, 2013 онд хуучин барилгыг нь нураасан юм. Өнгөрсөн хугацаанд хичээлийн шинэ байр барих ажлыг гүйцэтгэж, өнөөдөр ийнхүү албан ёсоор ашиглалтад орлоо.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ok 2016-04-12 08:08:32
    bolj bna ene ajil shuu
    202.179.27.236
    Мэдэгдсэн Хариулах