О.Магнай, Т.Аюурсайханыг шүүхэд өгөхөө мэдэгдлээ
ШӨХТГ-ын дарга асан О.Магнай сүүлийн үед өөртэй нь холбоотой хэвлэлээр гарч байгаа мэдээлэлд хариулт өглөө. Түүнийг тус газрын дарга асан Т.Аюурсайхан томоохон  компаниудад их хэмжээний торгууль тавьчихаад,  хэрэгжүүлдэггүй тэр ч бүү хэл эргээд тэдгээр компаниудтайгаа тохиролцож, торгуулиа  цуцалдаг хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан юм.

Тэгвэл энэ бүхнийг О.Магнай үгүйсгээд, “НИК” компанитай  тохиролцсон хүн  бол Т.Аюурсайханыг өөрөө  гэж мэдэгдлээ. Т.Аюурсайхан тус газрын даргаар ажиллаж байх хугацаандаа өмнөх дарга О.Магнайгийн НИК-д тавьсан торгуулийг хүчингүй болгуулсан аж. Тодруулбал өмнө нь монополь эрхтэйгээр шатахуун нийлүүлж, зохиомлоор хомсдол үүсгэж, бензин шатахууны үнийг өсгөдөг байсныг тогтоож, торгууль тавьсан аж.

Гэтэл Т.Аюурсайхан тус газрын дарга болсон даруйдаа НИК-ийн монополь статусыг цуцлуулж, шат шатны шүүхэд ялагдал хүлээж, торгуулийг хүчингүй болгуулжээ. “НИК” компанийн уг асуудал дээр тухайн үед ажиллаж байсан улсын байцаагчдыг тухайн үед шүүхэд оруулахгүй, мэдлэггүй шинэ байцаагчийг явуулж албаар шүүх хуралд ялагдаж байсан  хэмээн  ШӨХТГ-ын байцаагчаар ажиллаж байсан Ж.Очирхуяг хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

Харин О.Магнай Т.Аюурсайхан гэж хүний ард  Ерөнхийлөгч асан Н.Багабанди байдаг.Тэр Ерөнхийлөгч байх үед түүний туслах байсан. Харин “НИК” компани бол Н.Багабандийн сайн найз Ш.Отгонбилэг агсны үр хүүхэд,тойрон хүрээлэгчдийн компани. Тэгэхээр энд ямар нэгэн  ашиг сонирхлын зөрчил байгаа нь харагдаж байна гэлээ.

О.Магнай сонгууль ойртсонтой холбогдуулж, өөрийнх нь нэр төрийг унагах гэж, гэмт хэргийн шинжтэй зүйл ярьсан Т.Аюурсайханыг шүүхэд өгөхөө мэдэгдлээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mgl 2016-04-11 15:53:52
    TER AYURSAIHANIG SHUUHED UGUH NE ZUBUU ... MAGANAI SAIN AJILLASAAN, ARD TUMEN MARTAAGUI BN. AYURSAIHANIIG UIH- n GISHUUND GORILOJ BGAA BOL NOW
    118.244.254.71
    Мэдэгдсэн Хариулах
  • Darvaan 2016-04-11 11:33:30
    Darvaan yu geed l hutsaad yavna aa
    88.217.181.153
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-04-11 09:47:47
    AYURSAIHAN , BAGABANDI GEED ARGAGUIL taliigch naizdaa tuslahaas yahav. gehdee , MAGNAIG gutgedeg n yaj baigaa ym bol doo.densen deer tavival
    220.253.178.180
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-04-11 07:11:53
    2008 оны 7 сарйн 1-ний хэрэгийг өдөөгч Батзандан, Магнай нар шоронд байх ёстой этгээдүүд шүү дээ, эд нараас болж олон хүн амь үрэгдсэн, тахир дутуу болсон
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
    • chi mash buruu oilgolttoi bna orkoo tuxa 2017-02-21 05:29:29
      baatar
      103.11.193.165
      Мэдэгдсэн Хариулах
  • эх 2016-04-11 05:49:56
    Би хэзээ ч улс төрд орохгүй гэсэн яасан бэ
    202.5.196.254
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-04-11 05:36:25
    Чимээгүй суугаад хусч байдаг байх нь.
    203.91.117.2
    Мэдэгдсэн Хариулах
  • ааааа 2016-04-11 05:32:28
    багабанидын компани шүүдээ
    203.91.112.198
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-04-11 05:31:00
    Төрийн албанаас няцсан Магнай шүү дээ...
    202.170.84.231
    Мэдэгдсэн Хариулах