Малчдын хүүхдүүдийг  7 настайгаас сургуульд сургахыг дэмжинэ
УИХ-ын бие даагч гишүүд энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдэд ямар байр суурьтай байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Тэд "Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахыг дэмжиж байгаа, тусгай хамгаалалтад авах координатын хэмжээг УИХ-аас зааж өгөх ёстой. Мөн Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулж малчдын хүүхдүүд долоон настайгаасаа сургуульд ордог байхыг дэмжиж байна. Хүүхдүүд хэтэрхий багаасаа малаас холдож улмаар залуу малчдын тоо буурах шалтгаан болно гэж үзэж байна. Түүнчлэн сумын төвийн дотуур байранд суудаг зургаан настай хүүхдүүд хичээлдээ анхаарахаас илүү гэрээ санаж сэтгэл санааны дарамтад ордог учраас зургаан настнуудыг асрах багшийн хувьсах зардлыг Боловсролын тухай хуульд нэмж, тодорхой тусгах шаардлагатай" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Мөн энэ хаврын ээлжит чуулганаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хэд хэдэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөснийг сонгуулийн дараа хэлэлцэх нь зүйтэй. тэгэхгүй бол дэмий улс төржилт явагдана хэмээн мэдэгдлээ.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • yu ve  2016-04-11 04:36:04
    yu geed soliorood baigaa yum be, hotiin huuhduud 6 nastai ordog baihad 1 jilee aldaj balrah n baina sh dee. iim teneg populist yum hiihee boliochee.