
2016 оны 4 дүгээр сарын 11-нээс 4 дүгээр сарын 18-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Баруун аймгуудын нутгаар: 12-нд нутгийн хойд хэсгээр,14-15-нд зарим газраар хур тунадас уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 12-13нд Алтайн уулсаар, 14-нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Увс, Баянхонгорын хойд, Завханы хойд болон зүүн хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 11-16 радус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 6-11 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: 12-нд зарим газраар,14-15нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орж шороон ба цасан шуурга шуурна. Салхи 12,14-15нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 13-14, 17-нд дулаарна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 11-12нд зарим газраар, 13-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас, 15-нд ихэнх нутгаар,16-нд зарим газраар хур тунадас нойтон цас орно. Салхи зарим газраар 11,12,14-нд 12-14м/с, 15-нд үе үе 18-20м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 14-нд ихэнх нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 10-15 градус хүрч дулаарна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан байна. 17-ноос бага зэрэг дулаарна.
Говийн аймгуудын нутгаар: 11-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 15-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 11-12-нд зарим газраар, 14-15нд ихэнх нутгаар түр зуур 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. 12-14нд шөнөдөө 1-6 градус өдөртөө 13-18 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 8-13 градус дулаан байна.
olloo.mn