Монголын хөлбөмбөгийн "ДМЮ" клубын 14 хүртэлх насны баг хаврын бэлтгэлээ БНХАУ-ын Хайнан мужийн Санья хотод хангажээ. Тэд Өвөрмонголын хөлбөмбөгийн холбооны урилгаар Санья хот дахь өвлийн бэлтгэлийн бааз болон Өмнөд Хятадын тэнгисийн эрэг дээр хоёр долоо хоногийн турш олон улсын бэлтгэлд хамрагдаж, нөхөрсөг тоглолтуудад оролцов. Тус баг энэ жил Японд болох олон улсын нэр хүндтэй тэмцээн, өсвөр үеийнхний клубүүдийн ДАШТ хэмээгддэг "Готиа Кап"-т оролцохоор зорьж байна.

"ДМЮ" клубын 13 хүртэлх насны баг нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хайнанд өвлийн бэлтгэлээ мөн хангасан бөгөөд энэ үеэр болсон олон улсын тэмцээнд Бразилын алдарт "Флуминенсе", ОХУ-ын "Чита" клубын дараа орж хүрэл медаль хүртсэн билээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.