“Tесла 3”-ын урьдчилсан захиалга 325 мянгад хүрэв
"Tesla Motors”-ийн саяхан танилцуулсан “Model 3”-ийн урьдчилсан захиалга 325 мянгад хүрч шинжээчдийн хүлээлтээс хол давжээ.

35 мянган ам.долларын энэхүү бага оврын цахилгаан автомашин ирэх оноос хэрэглэгчдийн гарт хүрэх юм. “Model 3”-ийг танилцуулсны дараа “Tesla”-ийн зах зээлийн үнэлгээ тогтвортой өсч байгаа аж. Хэдий тийм боловч нөгөө талаас 2015 онд 50 мянга 600 автомашин үйлдвэрлэж байсан “Tesla” компани “Model 3”-ийн захиалгыг амалсан хугацаандаа гүйцэтгэж чадах эсэхт эргэлзсэн шүүмжлэгчид олон байна.

Шинэхэн загварыг захиалагчид эхний ээлжинд 1000 ам.доллар байршуулж байгаа аж. Өөрөөр хэлбэл урьдчилсан захиалгын нийт үнэлгээ 2010 онд гаргасан “IPO”-оос татсан санхүүжилтээс давжээ. “Tesla”-ийн үүсгэн байгуулагч Илон Маск "Шинэхэн загвараа ногоон ирээдүйг чиглэсэн үсрэлт" гэж нэрлэсэн юм.
Эх сурвалж: Moto.mn - Экспертийн индэр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.