В.Путин оффшор данстай холбоотойгоор тайлбар хийв
Өнгөрсөн долоо хоногт эхлэхтэй зэрэгцэн дэлхий дахинаа оффшор дансны дуулиан дэгдсэн.  Панамын баримт бичиг нэртэй энэхүү нууц хөрөнгөтэй холбоотой дуулианд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины нэр дурьдагдаагүй боловч, түүний ойрын нөхрийнх нь сэжигтэй хоёр тэрбум ам.долларын шилжүүлэг ил болсон. Барууны хэвлэлүүд энэхүү шилжүүлэгтэй В.Путин холбоотой гэх мэдэгдлийг хийгээд байсан юм. Тэгвэл тус мэдээлэлтэй холбогдуулан В.Путин тайлбар хийжээ.

Тэрбээр өөрийн дотны найз нь ОХУ-ынхаа л төлөө хөгжим худалдан авснаас хэтрэхгүй гэж тайлбарласан байна. Гэвч үүнд нь итгэх хүн цөөхөн байгаа төдийгүй, шүүмжлэл ч улам газар авсаар байгаа тухай барууны зарим хэвлэлд онцолжээ.  В.Путин “Найзаараа харин ч бахархаж байна. Ажиллаж олсон орлогоо бараг бүгдийг нь хөгжим авахад зарцуулж, түүнийгээ Оросын ард түмэнд хандивласан” хэмээжээ. Ерөнхийдөө оффшор дансны талаарх дуулиан дэгдсэнээс хойш анх удаагаа В.Путин ам нээсэн нь энэ байсан юм.  Түүнчлэн, ОХУ-ын талаас оффшор дансны дуулианыг АНУ тэргүүтэй барууны орнууд ирэх есдүгээр сард болох сонгуулийг угтан тус улсад эмх замбараагүй байдал үүсгэх зорилгоор хийсэн “Хуйвалдаан” гэж үзэж буйгаа илэрхийлээд байгаа.

 Дашрамд дурьдахад, зарим хэвлэл В.Путины дээрх мэдэгдлийг хийсэн даруйд тооцоо судалгааг ч гаргаад амжсан байгаа юм. Нийт хоёр тэрбум ам.доллараас дунджаар төгөлдөр хуур 50 мянга, хийл 130 мянга, эрдүү хийл 1.48 сая, лимбэ 1.39 сая гэх мэт хөгжмийн зэмсгийг авсан гэж албаны хүмүүс тайлбарлаж буй бол  зарим хэвлэл  тухайн үеийн ханшаар тооцоолж үзээд дээрх нийт хөгжимийн өртөг  хоёр тэрбум ам.долларын дөрөвний нэгтэй тэнцэж буйг баталжээ.
 
Монголын мэдээ
Б.Даваа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-04-11 07:45:43
    Commmunistuud unenee heldeg biluu
    103.26.194.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-04-11 04:12:56
    Баярцогт хулгайчийг шоронд хийгээч
    103.9.90.226
    Мэдэгдсэн Хариулах