Угаас удаан нас үлдээгүй суудлаас З.Энхболдыг огцруулах шаардлага бий гэж үү
УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын дарга З.Энхболдыг албан тушаалаасаа огцрохыг албан ёсоор шаардана хэмээн өнгөрөгч долоо хоногийн эхээр мэдэгдэж байсан. Тэгвэл тус бүлэг хэлсэндээ хүрч, УИХ-ын даргаыг сайн дураараа татгалзахыг шаардсан албан бичгээ өнгөрсөн баасан гарагт З.Энхболдод өөрт нь гардуулсан.

Ингэхдээ түүнийг 4 жил шахмын хугацаанд УИХ-ын дарга хийхдээ улс орон урьд өмнө хэзээ ч байгаагүй өрийн дарамтад орж, гадаадын хөрөнгө оруулалт зогсож, улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдрал гүнзгий хямралд өртлөө. Ийм хямралт байдалд орсон нь эрх баригч намын байгуулсан Засгийн газрын бодлого, үйл ажиллагаатай холбоотой нь үнэн боловч Улсын Их Хурлын дарга таны хэт дураараа авирласан, ганцаараа бүхний дээр гарч бүхнийг удирдах гэсэн болчимгүй оролдлого, бодлогогүй үйл ажиллагаа бүр ч ихээр нөлөөлсөн. Мөн УИХ-ын дарга байж нам, эвслийн бүлэг, гишүүдийн бүрэн эрхэд хүндэтгэлтэй хандаж, асуудлыг эв эеэр шийдвэрлүүлэх уур амьсгал бүрдүүлэх үүргэ биелүүлээгүй. Засгийн газрыг ч бие даан асуудлаа шийдвэрлэх боломжгүй болгосон. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулах ажлыг нам дотроо ил далдуур зохион байгуулсан. Тавантолгойн талаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг нь Байнгын хороо, чуулганаар хэлэлцүүлэлгүй өдийг хүрсэн.

Олон нийтийн дунд эргэлзээ төрүүлсэн цөмийн хог хаягдлыг үүссэн оронд нь булшлах конвенцид нэгдэн орох асуудлыг чуулганы завсарлагаар, тодорхойгүй шалтгаанаар яаравчлан батлах гэсэн явуургүй оролдлого хийсэн хэмээн УИХ-ын буюу АН-ын даргыг буруутгасан юм.
Түүгээр зогсохгүй түүнийг УИХ болон АН-ын даргын албан тушаалыг ашиглан Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, Сонгуулийн ерөнхий хороо, Монгол банк зэрэг төрийн бүх байгууллагыг өөрийн хувийн компани мэтээр ойлгож дарамтлах, айлган сүрдүүлэх, хясан боогдуулах аргаар төрийн бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэхийг оролдож, эрх мэдлийн зохист хуваарилалт, ардчилсан ёс зэрэг Үндсэн хуулийн суурь зарчмуудыг байнга уландаа гишгэж, Монгол оронд хэрэг дээрээ фашист, коммунист маягийн дэглэм тогтох хөрс суурь бүрдүүллээ хэмээн МАН-ын бүлэг үзсэн.
 
Тэгвэл тэдний энэ үйлдлийн хариуг АН-ынхан ч тэр дор нь өгөв.
АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “МАН-ынхан шаардаж байгаа хоёр хуудас бичигт ямар ч авцалдаа үндэслэл алга. Сонгуулийн дараа УИХ-ын даргыг сонгох гэж байхад МАН-ын бүлэг дотроо хуралдаад УИХ-ын даргыг сонгох ажлыг зориудаар тасалдуулж байсан нь үнэн. Тиймээс Дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын даргаа албан ёсоор сонгосон. Хэрэв энэ нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм бол Үндсэн хуулийн Цэцэд хандах ёстой. МАН-ын шаардлагад фашист, коммунист гэх мэт үг хэрэглэсэн байгаа аж. “Хэн нь фашист, хэн нь коммунист билээ гэдгийг ялгах хэрэгтэй. Коммунист гэвэл МАН-ыг өөрийг нь хэлнэ. Фашист гэж хэнийг хэлээд байгаа юм мэдэхгүй. АН бол АН. Ийм бичиг барьсны зоргоор УИХ-ын дарга огцорно гэж юу байхав. Энэ бол МАН-ын улс төрийн тоглолт. АН дотоод асуудлаа өөрсдөө шийддэг болохоос МАН-ын заавраар шийднэ гэж байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэсэн. Тэгэхээр МАН-ын бүлгийн шаардлагыг АН бүлээж авах бодол алга.
 
 
 Ер нь бол өнөөдөр дараагийн парламент сонгогдоход хоёрхон сарын хугацаа үлдээд буй. Тэртээ тэргүй тэр үед хүссэн хүсээгүй шинэ гишүүд, шинэ парламент, шинэ засаг сонгогдоно. Ийм  байхад МАН-ын бүлгээс ийм шаардлага хүргүүлэх хэрэг байсан ч юм уу, үгүй ч юм уу.
 
Тэгэхээр МАН-ын бүлгийн энэ үйлдлийг улс төрчид харахдаа сонгууль угтсан шоу хэмээн харж байна. Үнэхээр нь УИХ-ын даргыг тэгж их эсэргүүцээд байсан бол аль дөрвөн жилийн өмнө буюу түүнийг УИХ-ын даргаар хууль бусаар сонгогдсон гэх яриа гарах үед энэхүү шаардлагаа тавихгүй яасан юм бэ гэх нэгэн ч байна. Учир нь УИХ-ын дарга З.Энхболдоор толгойлуулсан энэ УИХ-ын сүүлийн чуулган яг одоо явагдаж буй. Нэг үгээр, З.Энхболдын дарга байх хугацаа угаас дуусч буй, дээр нь энэ парламентийн сүүлчийн ажлын өдрүүд үргэлжилж байна.  Ийм байхад түүнийг огцруулах шаардлага тавих нь хэнд хэрэгтэй гэж.
 
Яг үнэндээ Монголчууд дарга нарын  суудлын төлөөх хэрүүлээс залхчихсан, хурдхан шиг сонгууль болж зөв сонголтоо хийхсэн хэмээн хүлээж буй. Гэтэл МАН-ынхан хэдхэн сар тэвчиж чадахгүй бас л сөрөг хүчин нэрийн дор УИХ-ын дарга болоод УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулж мэдэхээр шаардлага тавьж байгаа нь яавч цагаа олсон үйлдэл биш. Түүнийг огцрууллаа гэхэд дараагийн даргыг  хэнээр сонгохов. Угаас удаан насгүй энэ суудалд суух сонирхол гишүүдэд байгаа ч үү , үгүй ч үү.
 
Нэг ийм үг байдаг даа. “Бага идсэн ч өмхий, их идсэн ч өмхий” гэж. Тэгэхээр З.Энхболд МАН-ынхны хэлдгээр үнэхээр л буруу ажилласан бол түүгээрээ л дуусаг.
 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • AN-in songogch 2016-04-12 14:16:32
    Negmusun jailuulbal taarna ter ANtaigaa hamt ertuntsuus jail ed nart sanalaa ugch bsan gej bodohoor uuriiguu zuheh yum
  • Huurhii 2016-04-12 00:17:53
    Yag unen helsen bn.mash huchirhiilegch shinjtei bga.ard tumen medej bhad uursdu medehgui bn gedeg jinhene horwoogoos tasarche
  • Zailuul 2016-04-11 23:25:56
    Bushuuhan edniig gar muharlaj erh medlees ni zailuulahgui bol oorsdoosoo ondor rate tei bgaagaa songuulid oroltsoh bolomjgui bolgoj bna. Yag anandbazar shig...
  • kkk 2016-04-11 17:32:29
    yadag yum be goe um bishuu
  • Mgl 2016-04-11 15:48:41
    MAN- garuud MONGOLIIG HOROLSOOR , AN- n HIISEN BUTEESEND HORSOJ UHELEE YU ? USHUUCH IHIIG BUTEEH HUSEL ERMELZEL DUUREN BNAA
    118.244.254.71
    Мэдэгдсэн Хариулах
  • dorj 2016-04-11 14:27:33
    AN dendvv ybaigvi bvdvvleg shvv ingej balairth baixiin orond xyyliin dagyy thyylganii xyraldaanaa xiigeed l abaad vldeeth dee ter bvx erx medel n ta nart baigaa...
  • zochin 2016-04-11 08:35:49
    АН хэзэ ч засаг барьж чадахгүй
  • Энх99 2016-04-11 08:35:40
    Энэ МАН Монголд гай тарьж дуусддаггүй ороолон юмаа. Монголын ард түмэн ХОЦРОГДСОН үеэ илээсэн МАН-аас салах цаг болжээ. Энэ намаас болж 4 жил хэрүүл хийж залхл...
  • Зочин 2016-04-11 05:02:16
    МАН-ыг харин сонгохоо больчихъё.
  • Фашист сэтгэлгээтэй хүн 2016-04-11 04:56:23
    Хамгийн зэвүүн, Монголыг нурааж байгаа хүмүүсийн нэг бол З.Энхболд. Харгис, хонзонгийн сэдэлтэй, хүйтэн сэтгэлтэй.
  • zika 2016-04-11 03:57:40
    kkkkkkk
  • Батаа 2016-04-11 03:51:57
    жижигхэн биетэй хүн өс хөнзөн санамхай багадаа баагий нарт зодуулж үүнээс үүссэн муу санаа ихтэй байдаг
  • 55400 2016-04-11 03:32:44
    Saihanbilegiig namiin darga bolgoh heregtei. Ard tumen mash ihk demjij bgaa. Bolovsrol. turshlaga. gadaad unge uzemj
  • Zi-g ogtsruulah ni AN-iin zahialga 2016-04-11 03:14:25
    AN-iin darga Zi-g ogtsruulah ni uursdiinh ni zahialga. ZI udahgui ogtsorno tiim ch uchraas AN-iin darga Z.Enhbold aisandaa saya ih tengert huraldaj uuchlal guiv...
  • songolt 2016-04-11 02:09:47
    enhbold ogtsrohgui ni oilgomjtoi, gevch ard tumend uldej baigaa msj ni humuusiin songoltond nuluulne
  • баагий 2016-04-11 01:54:08
    сөрөг нам цаг ямагт алдааг сануулж байх ёстой иймд УИХ ын дарга Энхболдыг одоо ч огцруулахад болохгүй нь юу бна
  • Батаа 2016-04-11 01:43:50
    Одоо Энхболдыг огцоруулах хэрэггүй сонгуулийнсуртачилгаанд л хэрэгтэй байх