Нэгдүгээр цэцэрлэг 150 хүүхдийн ортой өргөтгөлтэй болно
Сүхбаатар дүүргийн Улсын тэргүүний нэгдүгээр цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгын ажлын шавыг өнгөрсөн баасан гарагт тавилаа. Цэцэрлэгийн барилгын ажлыг Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийхээр болсон бөгөөд энэ ажилд 1,5 тэрбум төгрөг зарцуулах юм байна. 

Тус цэцэрлэг нь Улсын бага хурлын шийдвэрээр 1930 онд Ханддорж Чин Вангийн хашаанд хоёр бүлэг 50 хүүхэд долоон ажилтантайгаар анх нээгдэж байсан бол одоогийн дөрвөн бүлэг 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн зориулалтын байрандаа 1959 онд шилжин суурьшиж үйл ажиллагаагаа 86 дах жилдээ явуулж байгаа аж. 

Одоогийн байдлаар дүүргийн 4,5-р хорооны сургуулийн өмнөх насны 160 гаруй хүүхдийг хамран сургуулийн өмнөх боловсролыг олгож байгаа бөгөөд өргөтгөлийн барилгын ажлыг хийж гүйцэтгэн энэ оны есдүгээр сарын 25-нд хүлээлгэн өгсөнөөр сургалтын таатай орчин бүрдэж сургуулийн өмнөх насны цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдийг бүрэн хамруулах боломж нөхцөл бүрдэх  юм.
 
Б.Сансар
olloo.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.