НӨАТ-ын сугалаагаар 15,668 азтан тодорлоо
НӨАТ-ын урамшууллын хонжворт сугалааны найм дахь тохирол  өчигдөр явагдлаа. Өчигдрийн тохирлоор нийт 15,668 азтан тодорлоо. Тодруулбал 20 сая төгрөгийн нэг азтан, дөрвөн сая төгрөгийн 18 азтан, 500,000 төгрөгийн 152 азтан тус тус тодорлоо.

Энэхүү тохиролд нэгдүгээр сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын 31-ний бүх сугалаа хамрагдаж байгаа юм.
Сугалааны тохирлыг арын оронгоос эхлэн тодруулах бөгөөд таны баримтын арын
•    найман орон тохирсон бол та 100 сая төгрөг,
•    долоон орон тохирсон бол та 20 сая төгрөг,
•    зургаан орон тохирсон бол та 4 сая төгрөг,
•    таван орон тохирсон бол та 500 мян төгрөг,
•    гурван орон тохирсон бол та 100 мян төгрөг хожих юм.

Та төлбөрийн баримтаа бүртгүүлсэн бол ebarimt.mn цахим хуудсанд өөрийн эрхээр хандан, хянах самбарынхаа "Сугалаанд хожсон дүн" хэсгээс сугалаанд хожсон эсэхээ харна уу.

20,000 болон 100,000 төгрөгийн хонжворыг иргэдийн бүртгэгдсэн данс руу шилжүүлэх бөгөөд 500,000-аас дээш төгрөгийн хонжворыг иргэд өөрт хамгийн ойр байгаа татварын хэлтэс дээр бичиг баримттайгаа очоод, маягт бөглөвөл тухайн хүний данс руу шилжүүлэх юм байна. 

Журмын дагуу хонжворыг 20 хоногт багтаан олгоно.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-04-11 01:12:40
    3179698720 гэсэн тоон тэмдэгтийн учрыг ухаарсангүй. сансар гуай.