Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан Шилэн дансны тухай хууль 2015 оны нэгдүгээр сарын нэгний өмнөөс хэрэгжиж эхлээд жил гаруйн хугацааг үдэж байна. Уг хуулийг УИХ 2015 оны долоодугаар сарын 1-ний өдөр баталсан бөгөөд хуулийг мөрдлөг болгож эхэлснээс хойш Төрийн бүхий л шатны байгууллагуудын дансны гүйлгээ ил тод болсон.
Энэ хэрээр иргэд, олон нийтэд төрийн байгууллагууд уг хуулийн хүрээнд санхүүгийн ил тод байдлаа хэрхэн хангаж байна вэ гэдгийг хүссэн цагтаа тандан, харахаас гадна хэн эсвэл ямар байгууллага хаашаа ямар учир шалтгаантай мөнгө шилжүүлэв, ямар гүйлгээ хийв, аль байгууллага нь шилэн дансаа хөтлөхгүй байна вэ гэдгийг мэдэхэд амар хялбар болсон. Мөн шилэн дансаа хөтлөхгүй байгаа байгууллагуудыг хэвлэлүүд шүүрэн бичиж, уг хуулийг сахиулах тал дээр чамгүй үүрэг гүйцэтгэснийг хэлэхэд илүүдэхгүй биз ээ.
Ер нь бол улс орнуудын төсвийн ил тод, нээлттэй байдлын судалгааг Олон улсын төсвийн түншлэлийн байгууллагаас 2015 онд хийснээс үзвэл Монгол Улс төсвийн ил тод, нээлттэй байдлын 2015 оны индексээр авбал зохих 100 онооноос 51 оноо авсан байна. Энэ нь дэлхийн дундаж 45 онооноос ялимгүй дээгүүр байна гэсэн үг. Тэгэхээр шилэн дансны тухай хууль хэрэгжиж, төрйн бүх байгууллагууд шилэн дансаар гүйлгээгээ мэдүүлдэг болсон ч төсвийн ил тод, нээлттэй байдал тийм ч хангалттай бус гэсэн үг юм.
Ингэж хангалтгүй үнэлгээ авахад зарим төрийн байгууллагуудын оролцоо ч байгаа юм.Тухайлбал Монгол банкийг шилэн данс огт хөтлөхгүй байна гэх шүүмжлэл байсхийгээд гардаг. Тэгвэл Монголбанк шилэн данс хөтлөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж, цахим ертөнцөд шуугиан тариад байна.
Тодруулбал Монголбанкны Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга П.Эрдэнэтуяа, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад албан тоот хүргүүлжээ.Тус албан тоотод,"Шилэн дансны нэгдсэн цахим хуудасны тухай Сангийн яамнаас Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд Монголбанкийг 2015 оны мэдээллээ нөхөн оруулах, 2016 оны мэдээллээ тухай бүрд нь оруулахыг шаардсан байна.
Шилэн дансны тухай хуулийн зорилтыг улс, орон нутгийн төсөв хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төслийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлнэ хэмээн тодорхойлсон болно. Түүнчлэн Шилэн дансны тухай хуулийн үйлчлэлд төрийн болон орон нутгийн өмчит байгууллага түүний эд хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтан хамаарахаар заажээ. Монголбанкийг "Төрийн өмчит хуулийн этгээд" гэж үзэх нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн зохицуулалтыг зөрчихөд хүргэнэ.
Иймд дээр дурдсан Шилэн дансны тухай хуулийн зорилт, үйлчлэх хүрээний дагуу Сангийн яамнаас эрхлэн хөтөлж буй нэгдсэн цахим хуудсанд Монголбанк мэдээлэл тавих үндэслэлгүй гэж үзэж байна" гэжээ.
Төв банкны энэ мэдэгдлийн дараа иргэд цахим ертөнцөд нэлээд шүүмжилсэн сэтгэгдлүүдийг илэрхийлсээр байна. Монгол улсын мөнгөний бодлогыг атган суугаа төв банк нь санхүүгээ ил тод болгож чадахгүй бол шилэн дасны хуулийг цаашид дагаж мөрдөх шаардлагагүй гэх сэтгэгдлийг иргэд олноороо бичиж байна.

Б.Сансар
olloo.mn
olloo.mn