НӨАТ-ын урамшууллын хонжворт сугалааны найм дахь тохирлыг өнөөдөр МҮОНТ-ээр 19:30 цагт шууд дамжуулна. Энэхүү тохиролд нэгдүгээр сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын 31-ний бүх сугалаа хамаарах юм.
Сугалааны тохирлыг арын оронгоос эхлэн тодруулах бөгөөд таны баримтын арын
• найман орон тохирсон бол та 100 сая төгрөг,
• долоон орон тохирсон бол та 20 сая төгрөг,
• зургаан орон тохирсон бол та 4 сая төгрөг,
• таван орон тохирсон бол та 500 мян төгрөг,
• гурван орон тохирсон бол та 100 мян төгрөг хожих юм.

Харин супер азтан 50 сая төгрөг хожих боломжтой бөгөөд дөрөвдүгээр сарын хонжворын сан 675 900 000 төгрөг байна.
Гуравдугаар сарын 20-нд супер тохирол болох 400 сая төгрөгт баримтын дугаар тохирсон ч азтан өнөөдрийг хүртэл тодроогүй байгаа билээ. Журмын дагуу тохирол явагдсанаас хойш азтан 90 хоногийн дотор тодрохгүй бол мөнгийг Төрийн сан руу буцаан шилжүүлэх юм. Өнөөдрийн байдлаар долоон удаагийн сугалаанаас 70 мянган азтан тодорч, 2,9 тэрбум төгрөг хожсон ч одоогоор 573 сая төгрөгийг иргэдэд буцаан олсгосон байна.
Дараагийн тохирол дөрөвдүгээр сарын 24-нд болно.

Б.Сансар
olloo.mn