Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилж энэ оны 3 дугаар сарын 14-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын баасан гарагийн чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанд оруулан гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү хуулийн төсөлд Ерөнхий сайдаас гадна Гадаад хэргийн сайд, Хууль зүйн сайд, Сангийн сайдыг УИХ-аас томилж болохоор, харин  бусад сайд нарыг гаднаас томилохоор заасан юм.  Уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Хэрэв хуулийг баталбал 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдах Засгийн газраас эхлэн мөрдөх юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bat 2016-04-10 08:39:39
    ene 76 songyyli boltol shine xyyli gargaj bxgvi.Öörsdöö xeregtei xyyli gargax gej bgaa yum.Mongolchyydiig jinxene xezvv amidrald oruulchixlaa.Ör ör
  • Батаа 2016-04-10 08:12:48
    Засгийн газрын хуулинд жаахан өөрчлөлт оруулж засгийн газарт жаахан эрх олгомоороо