УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр Их тэнгэрт өргөтгөсөн хуралдаан хийхээр цугларсан. Уг хуралдаанаар сүүлийн үед АН дотор үүсээд буй нөхцөл байдал болон эвлэрэн нэгдэх асуудлыг ярилцсан байна. Тодруулбал, АН дотор үүсээд буй хагарал, хэрүүл тэмцлийг хэрхэн шийдэх, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаярыг хэвээр нь байлгах эсэх, ҮЗХ-ны хуралдаанаа хэрхэн хийх зэрэг асуудлыг хэлэлцжээ.
Энэхүү хуралдаанд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс гадна Нийслэлийн Ардчилсан намын хороо, мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг урьж оролцуулахаар болсон тухай бид мэдээлсэн. Тэгвэл Их тэнгэр дэх өргөтгөсөн хуралдаанаар Ардчилсан намынхан зөвшилцөлд хүрч чадсан хэмээж байна.
Тодруулбал өчигдөр болсон хурлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа өөрийн нүүр номондоо “2016.4.9-ний өдөр АН-ын бүлгийн хурал 12-18 цагийн хооронд Их тэнгэрийн аманд хуралдаж, дотоод асуудлаа ярилцаж бүрэн ойлголцолд хүрлээ. Бүлгийн хуралд нийт 35 гишүүнээс 30 гишүүн оролцлоо. Б.Болор, Г.Баярсайхан, Д.Бат-эрдэнэ, Д.Эрдэнэбат, Наранхүү нарын гишүүд хөдөө орон нутагт ажиллаж байгаа тул хуралд оролцож амжсангүй. Бүлэг сонгуулийн мөрийн хөтөлбөрийн томоохон асуудлуудаа хэлэлцэж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Ард нийтийн санал асуулгыг хэрхэн явуулах тухай хэлэлцлээ” гэжээ.
Харин үүний дараа иргэд сонгууль болох гэж байгаа тул ийнхүү шоу хийж байна. Түүнээс АН-ынхны дотоод тэмцэл дээд цэгтээ хүрч, эвлэрч, ойлголцох боломжгүй хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байсан юм.

Б.Сансар
olloo.mn