БНХАУ ажлын дөрвөн өдөрт шилжинэ
БНХАУ 14 жилийн дараа буюу 2030 он гэхэд ажлын дөрвөн өдөрт шилжих гэнэ. Ингээд энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн туршилтын журмаар 4.5 ажлын долоо хоногт шилжээд байгаа юм. 

Ийм горимд Шаньси мужийн албан хаагчид болон Зинжун болон Зиан хотууд хамрагдаад байна. Шилжилт улирлын чанартай буюу дөрөвдүгээр сарын нэгнээс аравдугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ.

Хэрэв туршилт амжилттай болсон тохиолдолд 15 жилийн дараа Хятад хөгжингүй орнуудыг хэрэглээний байдлаар төдийгүй амьдралын түвшингээр гүйцэх тооцоо байгаа юм. Ажлын өдрийг бууруулж буйгаа Хятадын засаг захиргаанаас амралт, үйлчилгээний салбарыг дэмжихэд чиглэсэн хэмээн тайлбарлаж байгаа юм. Ийм санаачилгыг анх БНХАУ-ын Төрийн зөвлөл гаргасан аж.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.