Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо зургаан хувиар өсчээ
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн мэдээлснээр өнгөрсөн сард 1845 иргэн орон тооны цомхтголд орсон байна. Харин 767 иргэн байгууллага нь татан буугдсаны улмаас болж ажилгүй болжээ.

Энэ болоод бусад шалтгааны улмаас бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо жилийн өмнөхөөс 6 хувиар нэмэгдэж, 35.4 мянга болсон байна. Харин хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй иргэдээс 4223 иргэн өнгөрсөн сард ажилд зуучлагдан оржээ.

Мөн хугацаанд 11.2 мянган иргэн хөдөлмөрийн хэлтэст шинээр бүртгүүлсэн нь ажилд зуучлагдан орсон иргэдээс 2.6 дахин их байгаа юм. Энэ оны эхний 3 сарын байдлаар 29 мянган иргэн хөдөлмөрийн хэлтэс шинээр бүртгүүлсэн талаар Улсын Бүртгэл, Статистикийн газар урьдчилсан байдлаар мэдээлээд байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.