Ирэх долоо хоногт нутгийн ихэнх хэсгээр салхи шуургатай байна
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

-УЛААНБААТАР ӨНӨӨДӨР 8 ГРАДУС ДУЛААН БАЙНА-

Баруун аймгуудын нутгаар өнөөдөр үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар өнөөдөр солигдмол үүлтэй. Зарим газраар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Туул, Тэрэлж голын сав газар, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар өнөөдөр үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч  шороон шуурга шуурна. Нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, баруун хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар өнөөдөр солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.
Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

-ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ИХЭНХ НУТГААР САЛХИ ШУУРГАТАЙ БАЙНА-

Даваа гариг буюу энэ сарын 11-нд зарим газраар, 12-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 13-нд баруун болон зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, 14-нд нутгийн баруун хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 11, 12-нд зарим газраар, 13-нд говь, талын нутгаар секундэд   12-14 метр, 14-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө    10-15 градус дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн баруун хагаст сэрүүснэ гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.