Зуслангийн газар өмчлүүлэх бүртгэл явагдаж байна
Иргэдийн зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүд дэх 26 байршилд /аманд/  зуслангийн газрыг өмчлүүлэх цахим бүртгэл өнөөдөр албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн өмчлөлөөр нийт 18 216 нэгж талбарыг  өмчлүүлэх юм. Иргэдийн зуслангийн зориулалтаар эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч, анхан шатны хариуг өгнө. 

Хүсэлт гаргах иргэн нь www.land.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан зуслангийн газраа өмчлөх өргөдөлөө гаргах бөгөөд системд иргэд өөрийн мэдээлэл болон эзэмшил газрын талаарх мэдээллийг оруулан бүртгүүлж, өмчлөгдөх боломжтой, өмчлөгдөх боломжгүй, тодорхой зөрчил арилсны үндсэн дээр өмчлөгдөх зэрэг хариуг холбогдох тайлбарын хамт хүлээн авна. Тухайн шаардлага бүрэн хангасан тохиолдолд холбогдох материалыг Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Өмч, газрын харилцааны албадад хүргүүлснээр газар өмчлөлийн асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой юм.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-04-09 15:15:57
    Сонгуулийн заваан шоу шүү дээ. Хар жагсаалтанд орж буй нөхдүүдэд битгий саналаа өгөөрэй.
    43.242.243.53
    Мэдэгдсэн Хариулах
  • Баяр 2016-04-09 15:05:06
    Газар өмчлөх ч гэх шиг. Монгол хүн эх орнийхоо хаанач чөлөөтэы сайхан амьдрах естой. Энэ заваарсан худал хульхи үылдэлүүдээ зогсоогооч. Ард түмэн нь хуурдагдсаа...
    67.173.176.205
    Мэдэгдсэн Хариулах
  • ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯР 2016-04-09 12:31:44
    ЗӨВ ШҮҮ
    59.153.114.154
    Мэдэгдсэн Хариулах
  • ! 2016-04-09 09:11:08
    Хүнд суртал гаргахгүйгээр хөнгөн шуурхай шийдвэрлээсэй!!! Төрийн хүнд суртлаас үнэхээр халширч байна шүү!!!!!!!!!!
    150.129.141.93
    Мэдэгдсэн Хариулах