Өмнийн говьд нутагших 10 бугыг  өнөөдөр
Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын санаачилгаар байгалийн содон тогтоц бүхий үзэсгэлэнт газар болох "Говь гурван сайхан" ууланд буга нутагшуулахаар болсон билээ. Аймгийн удирдлагууд "Говь гурван сайхан" ууланд нутагшуулах бугыг өчигдөр нутагтаа авчиржээ.

10 бугын хоёр нь тураг, бусад нь согоо бөгөөд тэднийг өнөөдөр "Говь гурван сайхан" ууланд тавих юм байна.

Тус аймгийн Номгон сумын уугуул “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирал Ц.Даваацэрэнгийн дэмжлэгээр ийнхүү говь нутагт буга нутагшуулах ажил эхэлж байна. Мөн буга хүргэж ирсэн унаагаар Орхон уул аймагт нутагшуулахаар бэлэглэж буй 5 тэмээг тээвэрлэн буцах ажээ.

Өмнөговь аймгийн ИТХ, Засаг даргын зүгээс халиун бугыг нутагшуулах төслийг хэрэгжүүлэхээр болсон ч санхүүгийн байдлаас шалтгаалан түр зогссон байжээ. Буга нутагшуулах төслийн судалгааг Өмнөговь аймгийн унаган иргэн, Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын захирал доктор Н.Банди, МУИС-ийн доктор, багш Суран нар аймгийн ИТХ-ын хүсэлтээр хийж Гурвансайхан ууланд халиун буга нутагших бүрэн боломжтой гэж тогтоосон байна.

Өмнөговь аймгийн Гурвансайхан ууланд бараг 8 жилийн өмнө нэгэн согоо ирж нутагшсан нь өнөөг хүртэл байсаар байгаа ажээ.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-04-10 02:02:42
    Iim aldaatai yum bicheed ene heden setguulch nar oorsdiigoo doromjluulah yum. Malaa orkhon aimag l gej bdag!!!
    112.72.12.6
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-04-10 01:30:29
    setguulchid aimgiin neriig zuv bichmeer yum a ene bas bolowsroltoi holbootoi bh shu orhon uul gedeg aimag mongol ulsad bhgui bha ORKHON gedeg aimag bga
    202.179.11.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2016-04-09 12:32:56
    Нутгийн хүүхдүүд үнэхээр сайн байна. Хүн бүр үүнээс жишээ авч уугууд нутагтаа юм хийж, тэндээ ажиллаж, амьдралаа цэцэглүүлмээр юм.
    150.129.143.78
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-04-09 07:51:07
    олон болж үржээсэй. Амжилт
    202.179.25.5
    Мэдэгдсэн Хариулах