Яармагийн гэр хорооллын бохирын шугам угсралтын ажил үргэлжилж байна
Дэд бүтэц төслөөс Хан дүүргийн 10 дугаар хороонд хэрэгжүүлж байгаа Хотын Баруун Өмнөд хэсгийн ахуйн бохир усыг 1159 м урт бохир ус дамжуулах хоолойгоор цуглуулан авч хоногт 20000м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжын ажил хийгдэж байгаа юм.

Уг төслийн бетон цутгалтын ажил 100 хувь хийгдсэн бөгөөд техник, технологийн суурилуулалтын ажлыг 2016 онд хийж дуусгахаар төлөвлөөд байна. Энэхүү цэвэрлэх байгууламжаас Нисэх, Яармагийн гэр хорооллын дундуур тавигдах 15 км бохирын шугамын нэгдүгээр ээлжийн угсралтын ажил амжилттай хэрэгжин наймдугаар хорооны хойд хэсэг хүртэл хийгдээд байгаа юм.

Хоёрдугаар ээлжийн угсралтын ажлаар Яармагийн 4-7 дугаар хорооны газар нутаг дундуур бохирын шугам тавигдахаар төлөвлөжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.