УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдыг албан тушаалаасаа сайн дураар огцрохыг шаардсан бичгийг өөрт нь гардуулсан билээ. Үүний хариуд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар мэдээлэл хийлээ.  

Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр "МАН-ын бүлгийн хувьд З.Энхболд даргыг гутаан доромжлохыг завдсан гэдэг нь харагдаж байна. Яг үнэндээ МАН-ын үед авсан зээлээ халамжаар тараасан. Харин АН-ынхан авсан зээлээр зам, барилга, гүүр барьсан. Ипотекийн зээлийн хүүг бууруулсаны төлөө хариуцлага тооцох хэрэгтэй гэж байна. Яагаад зээлийн хүүг бууруулахын төлөө ажиллаж байгаа хүнд хариуцлага тооцох гээд байгаа юм гэв.

АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “МАН-ынхан шаардаж байгаа хоёр хуудас бичигт ямар ч авцалдаа үндэслэл алга. Сонгуулийн дараа УИХ-ын даргыг сонгох гэж байхад МАН-ын бүлэг дотроо хуралдаад УИХ-ын даргыг сонгох ажлыг зориудаар тасалдуулж байсан нь үнэн. Тиймээс Дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын даргаа албан ёсоор сонгосон. Хэрэв энэ нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм бол Үндсэн хуулийн Цэцэд хандах ёстой. МАН-ын шаардлагад фашист, коммунист гэх мэт үг хэрэглэсэн байгаа аж. “Хэн нь фашист, хэн нь коммунист билээ гэдгийг ялгах хэрэгтэй. Коммунист гэвэл МАН-ыг өөрийг нь хэлнэ. Фашист гэж хэнийг хэлээд байгаа юм мэдэхгүй. АН бол АН. Ийм бичиг барьсны зоргоор УИХ-ын дарга огцорно гэж юу байхав. Энэ бол МАН-ын улс төрийн тоглолт. АН дотоод асуудлаа өөрсдөө шийддэг болохоос МАН-ын заавраар шийднэ гэж байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье” хэмээв.

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • болдоо 2016-04-11 01:48:39
    үндсэн ажлаа л хийхгүй байнгын сандал ширээний хэрүүлээ энэ коминистууд болий
    202.9.40.222
    Мэдэгдсэн Хариулах
  • шударга 2016-04-09 02:55:54
    Харьцаа байхгүй, тогтворгүй нүдтэй, дураараа аашилсан УИХурлын дарга гутамшиг юм даа. Ирээдүй чамайг шүүх биз дээ.
    103.26.195.195
    Мэдэгдсэн Хариулах
  • Заан 2016-04-09 02:17:10
    Гарамгай баатар гэж нэг палганасан юу ч мэдэхгүй амьтан. Их хурлыг бузарлаж байгаа тэнэг толгой доо. Зам дээрээ замын хар болоод л явж байвал барав.
    103.26.194.11
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2016-04-09 02:03:04
    Уг нь улс төрийн соелтой оронд ч огцорох хангалттай шалтгаан манай оронд хэрүүл болохоос өөрцгүй
    112.72.12.23
    Мэдэгдсэн Хариулах
  • batuul 2016-04-08 23:22:25
    nohoid baridag mod gedeg chin ene 2 balaig helj bgaan daa ene erhembayar yamar yumniih ni darga bhav dee zootexnikch shuu dee ochij yamaagaa heeltuuleed yavuul
    183.108.114.176
    Мэдэгдсэн Хариулах
  • muu humuus 2016-04-08 13:48:42
    Ta nariin demii yarih yah ve. niit ard tumend ochih msj chini AN-iig het muuhai haragduulj baina
    202.131.252.209
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-04-08 11:07:49
    Ikh hurliin darga hiine gedeg amargui ajil, nervtei ajil, teneguudiin dotor nasiig yaj barna daa gemeer bodogdoh ue ch baidag,
    103.229.122.49
    Мэдэгдсэн Хариулах
  • Yu 2016-04-08 10:13:35
    Zub shyy.yamar ch huuli chursun yildel Enhboldod alga tegereer ogtsorts tsag aldaad yaah bedee. Udahgyi songuuli bolloo
    103.229.120.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-04-08 09:50:16
    Зикаг огцруулах багадна, барьж шалгах хэрэгтэй. энэ 2 мангуу яахав эзнийхээ зараалаар яваа амьтас
    103.10.22.152
    Мэдэгдсэн Хариулах
  • putinizm 2016-04-08 09:13:50
    Манай улс төрчид Путины хэв маягыг хуулж байгаа харагдах юм. Зи- ийн хувьд нугаршгүй, товч, тодорхой шийдвэртэй мэт. Гэхдээ л дууриамал зүйл дууриамал л бдг
    202.179.13.44
    Мэдэгдсэн Хариулах