Говийн чоно-2016 өнөөдөр өндөрлөнө
Онцгой байдлын ерөнхий газар Ази, номхон далайн цэргийн командлалтай хамтран зохион байгуулж буй “Говийн чоно-2016” олон улсын сургалт, дадлага сургууль тав дахь өдрөө үргэлжилж байна.

Тав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг сургалт өмнө нь гамшгийн үед хэрхэн хариу арга хэмжээ авах талаар ихэвчлэн төлөвлөлтийн чиглэлээр зохион байгуулагдаж байсан юм. Тэгвэл энэ удаад гамшгийн үед хүмүүнлэгийн тусламжийг хэрхэн хүлээж авах вэ, гамшгийн голомтоос иргэдийг хэрхэн нүүлгэн шилжүүлэх вэ гэсэн чиглэлээр бодит байдал дээр сургуулилт хийснээр онцлог болж байна. Түүнчлэн анх удаа хөдөө орон нутаг, Улаанбаатар хотод зэрэг зохион байгуулагдаж, дадлага сургуулилт хоёр газар зэрэг явагдсан.

Орхон аймгийн хувьд уулын баяжуулах үйлдвэрийн тэсэлгээтэй холбоотойгоор газар хөдлөлтийн эрсдэл үүсэх магадлал өндөр бүсээр нэрлэгддэг. Тиймээс гамшгийн үед сумыг нүүлгэн шилжүүлэлт хийлгэх, гадны хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, тараах дадлага сургуулийг Орхон аймагт зохион байгууллаа. Сургалтад аймгийн цэргийн хүрээний анги байгууллагууд, орон нутгийн удирдлага, төрийн болон төрийн бус байгууллагууд хамрагдсан юм.

Сургалт дөрвөн өдөр зохион байгуулагдсан сургалтын явцаа дүгнэж, 2017 онд зохион байгуулагдах “Говийн чоно” сургалтад зориулсан зөвлөмж гаргаснаар өнөөдөр өндөрлөнө.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.