Аргентины Ерөнхийлөгч шалгагдаж эхэллээ
Панамын хуулийн компани болох “Моссак Фонсека” компанийн мэдээллийн санд үндэслэн АНУ-ын нийслэл Вашингтон хотноо байрладаг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн консорциум 140 гаруй улстөрч, алдартай тамирчдын оффшор дансны тухай мэдээлэл болоод тэд өөрсдийн хөрөнгөө хэрхэн нууц татвараас зайлсхийсэн тухай дэлгэрэнгүй бичсэн нийтдээ 11 мянган орчим баримт бичгийг Германы сонинд хэвлүүлэн олон нийтэд дэлгэсэн билээ.

Тэгвэл энэхүү оффшор дансны дуулиантай холбогдуулан Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макри шалгагдаж эхэлсэн байна.  Аргентины Холбооны мөрдөх товчоо Ерөнхийлөгч ард түмэндээ ил тод нээлттэй байна гэсэн тангарагтаа өргөсөн тул түүний санхүүгийн орлогыг ил тод болгохыг Татварын Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар зэрэг хууль хяналтын байгууллагад үүрэг болгосон байна.

Ерөнхийлөгч Маурисио Макри 2007 онд Буэнос Айрес хотын захирагч байхдаа болон өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Ерөнхийлөгчийн албанд томилогдохдоо тус бүр хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч байсан ч, хоёр компани эзэмшдэг хэвээр байгаа юм.

Монголын мэдээ
Б.Даваа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.