Улсын хэмжээнд тариалах үрийн 73 хувь нь стандартад нийцжээ
Манай улс энэ онд 322.9 мянган га-д үр тариа тариалахаар төлөвлөж буй. Харин үр тариа, төмс, хүнсний ногооны үрийн чанар ямар байгаа талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд шалгалт хийжээ.Шинжилгээгээр 2016 онд хадгалсан үр тарианы 73 хувь нь стандартын шаардлага хангаж, 27 хувь нь цэвэршилт болон хог ургамал, соёололтын үзүүлэлтээр хангалтгүй байгааг тогтоосон байна.

Тухайлбал, 3000 тонн төмсний үрээс 75 хувь, 24.6 тонн хүнсний ногооны үрээс 76 хувь нь стандартын шаардлагад нийцжээ.Газар тариалангийн гол бүс нутагт тариалан эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн 2015 оны ургац хүнсний буудайн цавуулаг 23-28 хувь байгааг өнгөрсөн оныхтой харьцуулахад 3-5 хувиар сайжирсан үзүүлэлт байна.

Тус шалгалтад Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг, ХХААЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Булган, аймаг дахь таван салбар, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа улсын нөөцийн Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Булган, Хэнтий, Увс аймаг дахь есөн салбар, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 210 гаруй аж ахуй нэгж, иргэдийг хамруулсан байна.

Энэ жил 322.9 мянган га газрын, 301.5 мянган га-д улаанбуудай, 15.1 мянган га-д арвай, хошуу будаа, 13.6 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 16.3 мянган га-д малын тэжээл, 25.3 мянган га-д тосны ургамал тариалахаар төлөвлөжээ.Улаанбуудайг 301.5 мянган га-д тариалахад 48 мянган тонн үр шаардлагатай ч өнөөдрийн үрийн нөөц 32.8 мянган тонн байгаа аж. Өөрөөр хэлбэл хаврын тариалалтад 16-18 мянган тонн үр дутагдаж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлсэн юм.

Сүүлийн жилүүдэд буудайн өвчлөлт 3-5 хувь хүрч байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тариалан эрхлэгч аж ахуй, иргэдэд нөөцөлсөн үрээ тарихын өмнө цэвэрлэж, сортлож, зөвшөөрөгдсөн бодисоор ариутгал хийхийг анхаарууллаа.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.