Хар тамхи борлуулдаг бүлгийг илрүүлжээ
Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэс, Тусгай ажиллагааны газартай хамтран энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх ажиллагааг саяхан зохион байгуулжээ. Үүний үр дүнд хар тамхи зарж, борлуулдаг бүлэг этгээдийг илрүүлэн баривчилжээ. Одоогоор 10 гаруй хүнийг саатуулан мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байна. Тэднийг баривчлах үед биеэс нь их хэмжээний мансууруулах бодис хурааж авчээ.

Цагдаагийн байгууллага хар тамхийг шинжилдэг сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэсэн иж бүрэн багажтай болсон юм. Тодруулбал, АНУ-ын “Термофишер” компанид хамгийн сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэсэн, олон улсад ашиглаж байгаа “Теронарк” гар багаж, тестэр бүхий иж бүрдэл цүнх аж. Тэдгээр багажийг ашиглан энэ төрлийн хэргийн илрүүлж, шинжлэхэд дөхөм байгаа аж.
Г.Уянга
olloo.mn

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.